Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Би ангийнхаа нэгэн хөвгүүнийг анх хараад л сайн болсон, одоо ч сайн
Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Би энэ жил нэгэн сургууль руу шилжсэн юм аа. Гэтэл би ангийнхаа нэгэн хөвгүүнийг анх хараад л сайн болсон, одоо ч сайн. Гэхдээ тэр манай найзад сайн юм шиг байна. Яавал дээр вэ, намайг чат бичих болгонд үл тоодог мөртлөө түүнд бол ямар ч үед тусалж байдаг. Мөн дандаа надаар тоглоом шоглоом хийдэг даанч би тоглоом дааж чаддаггүй болохоор маш хурдан гомдчихдог. Ерөнхийдөө ихэвчлэн миний эмзэг сэдвийг хөнддөг.
Урлагийн үзлэгийн үеэр ч бас чи гарчихвал бараг болох гээд байна гэх мэтчилэн дандаа хүний хор шарыг малтдаг. Түүнд таалагдахын тулд би хичээлдээ мэрийж ааш зангаа хүртэл зассан. Бас бид дандаа тэмцээн уралдаантай гээд таарахаа байсан саяхан би тэмцээнээсээ дуусгаад шууд шинэ жил рүү явж байхад таарахад түүнд таалагдахын тулд бүх чадлаараа хичээсэн ч тэр намайг "тамирчин хүн байж ямар аймар будмал болчихсон юм бэ" гэж хэлэхэд нь би маш их гомдсон.
Сүүлийн үед тэр байхгүй л бол өдөр хоног өнгөрөхгүй байгаа юм шиг санагдаад байна.
Ер нь би түүнд яаж өөрийгөө зөвөөр илэрхийлэх вэ?
Сэтгэлээ илчлэвэл зүгээр бол уу? Эмэгтэй хүн алмаз шиг байх ёстой гэдэг ч би яавал дээр вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Хүн хэлэхээс нааш ойлгодоггүй гэдэг шүү дээ
Сайн байна уу. Бидэнд захидал илгээсэнд баярлалаа. Чи түүнд таалагдахын тулд өөрийгөө сайн талаараа өөрчилж байгаа чинь тун үнэлүүштэй зүйл юм. Харин тодорхой зүйл мэдэлгүйгээр сэтгэлээ яаран илчилж болохгүй. Чи түүнтэй хоёулахнаа ярилцах боломж байвал ярилцах хэрэгтэй. Уулзаж ярилцах утасны цаанаас ярилцах хоёр ялгаатай учраас уулзаж ярих нь илүү үр дүнтэй.
Яагаад чамаар тоглоом тохуу хийж байгааг асуух мөн чамаар тоглоом тохуу хийж байгаа нь чамд ямар эмзэг тусаж байгааг түүнд хэлээрэй. Хүн хэлэхээс нааш ойлгодоггүй гэдэг шүү дээ. Тэгээд түүний үйлдлийг ажиглах хэрэгтэй. Хэр их өөрчлөгдөхөөс нь хэр бусдын сэтгэлийг боддог хүн байна вэ гэдэг нь мэдэгдэнэ.
Хэрэв тэр хүү чамайг шоолсон хэвээр буюу чамайг үл хүндэлж байвал үнэхээр энэ хүүд сэтгэлээ илчлэх хэрэгтэй юу? Үүний оронд сэтгэлээ татаад чамайг хүндэлдэг, чамайг халамжилдаг илүү сайн хөвгүүнтэй учирна гэж итгээд хүлээсэн нь дээр боловуу.
#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
Г. Ундрал
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх