ЕБС-иудын дундах U16 насны ӨСВӨР ҮЕИЙН УАШТ болно


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2018-01-18

Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооноос өсвөр үеийнхэндээ түлхүү чиглэсэн Улсын аварга шалгаруулах тэмцээнүүдийг зохион байгуулж эхлэсэн бөгөөд одоогоор U15 насны өсвөрийн УАШТ, U18 насны өсвөрийн УАШТ зохион байгуулагдаж байгаа юм. 

2018 оны 01 дүгээр сарын 23-27-ны өдрүүдэд ЕБС-иудын сурагчдын дундах U16 насны Улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдахаар товлогдсон байна.

ТЭМЦЭЭНИЙ ЗААВАР:

Зорилго: U16 насны Монгол улсын шигшээ багийг сонгон шалгаруулж ирэх 4-р сард ХБНГУ-ын Берлин хотноо болох ОУ-ын тэмцээнд Монгол улсыг төлөөлүүлэн оролцуулан өндөр амжилт үзүүлэхэд тэмцээний зорилго оршино.

Тэмцээний зохион байгуулалт, оролцох баг, бүрэлдэхүүн:

1. Тэмцээнд 2002 оноос хойш төрсөн сурагчид U16 насны ангиллаар оролцоно.
2. Тэмцээнд оролцож буй баг 15 тоглогч, нэг дасгалжуулагчтай байна.
3. Баг тамирчид хувийн дугаар, шаардлага хангасан жигд 2 ээлжийн тоглолтын хувцастай байна.
4. Тэмцээн Спрайт лигийн дүрмийн дагуу 1 болон 2 үед тав, таваараа солигдон тоглоно.
5. Тэмцээнд нийслэлийн дүүргүүд, 21 аймгийн клубуудээс эрэгтэй, эмэгтэй баг тус бүр нэг баг оролцох бөгөөд тэмцээний эрхийн төлбөр нэг баг 250.000₮ байх бөгөөд техникийн зөвлөгөөн дээр мэдүүлэг, бичиг баримтын хамт авчирна.
6. Тэмцээнд оролцогчид төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, хувийн хэргийн хамт техникийн зөвлөгөөн дээр авчирна. Нас хэтэрсэн тохиолдолд багаар нь тэмцээнээс хасч багшид нь хариуцлага тооцно.
7. Тэмцээнд оролцсон баг, тамирчдаа амжилттай оролцуулсан багш нараас шигшээ багийн дасгалжуулагчийг томилно.

Тэмцээн явагдах хугацаа:

  • Тэмцээн 01 дүгээр сарын 23-27-ны өдрүүдэд Буянт-Ухаа Спортын ордонд явагдана. 
  • Тэмцээний техникийн зөвлөгөөн 01 дүгээр сарын 22-ны 17:00 цагт МҮЭСТО-нд болно.

Тэмцээний шагнал, урамшуулал: Тэмцээнд эхний гурван байр эзлэсэн эрэгтэй, эмэгтэй баг, тамирчдыг цом болон алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 88107660, 99211771 утаснаас лавлана уу.





#Basketball #Event #Teenagers