ОХИДОД: Энэ жилийн хувцас загварын ЧИГ ХАНДЛАГА


Э.Энхбазар | YOLO.MN
2018-01-17

Бид өчигдөр ЗАЛУУСТ: Энэ онд ямар стиль голлох вэ? хэмээх мэдээллийг хүргэсэн билээ. Тэгвэл өнөөдөр охид, бүсгүйчүүдэд энэ талаарх мэдээллийг хүргэж байна.

Хувцас загвар нь хүн бүрийн онцгой илэрхийлэл болсон өнөө үед загварын мэдлэгтэй, мэдрэмжтэй байх нь өөртөө тавих анхаарал халамжийн нэгэн хэсэг болжээ. Цаг хугацаа хувьсан өнгөрөхийн хэрээр загвар гэх хил хязгааргүй ертөнцөд асар их хувьсал, өөрчлөлт явагдаж.  Тэр хэрээрээ хүмүүс өөрийн дотоод ертөнцөө чөлөөтэй хувцсаар илэрхийлэх болсон билээ. Цаг үетэйгээ хөл нийлүүлэн загварлаг хувцаслан гудамжаар алхах охид бүрийн л хүсдэг хүсэл. Ингээд 2018 онд ямар загвар голлох талаар мэдээлэл хүргэе.

1. ӨНГӨГҮЙ ХУЛДААСАН ХУВЦАС

"Yeezy" цуглуулгаас хүчээ авсан өнгөгүй хулдаасан загварууд нь өнгөрөгч он загварлаг охидуудын дотны найз нь байсан билээ. Тэгвэл энэхүү загвар нь ахин хүчээ авч энэ ондоо ч загварын ертөнцийг ахин эзэгнэх нь ээ. Шанель (Chanel) Балмайн (Balmain) зэрэг брэндүүдүүд энэхүү санааг ахин трэнд болгохоор шийджээ.


2. МӨНГӨЛӨГ ХАЙРСАН МАТЕРИАЛ

Мишел Амазонка (Michel Amazonka) энэ материалыг Монголд дэлгэрүүлсэн анхны брэнд юм. Аргагүй л бүхний нүдийг хужирлах энэхүү материал нь дэлхийн загварын акулуудын голлох материал болоод байна. Тэгвэл энэ онд мөнгөлөг хайрсан материалаар хийгдсэн мини даашинз болон гар цүнх, бомбер жакет зэрэг нь трэнд болох нь ээ.


3. ЖИНСЭН МАТЕРИАЛ

2000 аад оны өнгө аясыг санагдуулам цайвар жинсэн загварууд энэ ондоо ахин голлох нь ээ. Богино даашинз, богиносгосон эсгүүртэй жийнсэн хүрэм, богино жийнсэн комбинзон зэрэг нь энэ хавар, зуны охидын гангараа болох юм байна.


4. ҮСТЭЙ ХАНЦУЙ

Салхин жакет, классик костюм дээр дизайнууд ахин шинэчлэл хийж аварга том үстэй ханцуйг энэ онд танилцуулсан билээ. Ихэмсэг байдлыг илтгэх энэхүү элемент нь энэ оны онцлох трэнд юм.


5. ОФФИС ХЭВ МАЯГ БҮХИЙ ШОО ДӨРВӨЛЖИН ХЭЭ

Street Wear (Гудамжны загвар) загвартай хоршиж өнөө үедээ хүчээ авсан дөрвөлжин хээ нь олон янзын брюкэн өмд пиджактай хослон трэнд болоод байна. Шотландын дөрвөлжин хээ нь өмнө нь оффист зориулагдсан уйтгартай хувцсыг төлөөлдөг байсан бол одоо тэрхүү цаг үе өнгөрчээ. 


6. СУЛ ЭСГҮҮРТЭЙ ПАЛЬТО

Намар, өвлийн цагаар сул эсгүүртэй сонгодог өнгийн пальто өмсөхийг дизайнерууд зөвлөж байна. Бариу цайвар жинс, мини юбкатэй хослуулан өмсвөл охидод бүүр ч догь харагдана даа.


7. ХЭЛБЭРГҮЙ УРТ ТҮРИЙТЭЙ ГУТАЛ

Өнгөрөгч оноос дэлгэрсэн хэлбэргүй урт түрийтэй гутал нь энэ ондоо ахин трэнд болох нь ээ. Ийм төрлийн гутлыг богино дундаж урттай даашинз юбка болон шорт бариу жинстэй хослуулан өмсөхөд таныг бусдаас загварлаг онцгой харагдуулна. 

#Girl #Fashion #Style #2018