Жастин Бибер: Би одоо л хайрыг ойлгож байна


Сондор | YOLO.MN
2018-01-17

Нэрт дуучин Жастин Бибер болон Селена Гомез нарын эргэн “эвлэрэлт” олны анхаарлыг ихэд татаад байгаа билээ.

Тэдний нийлсэн шалтгаан нь Селена Гомез хүндээр өвдөж, бөөр шилжүүлэн суулгуулах мэс засал хийлгүүлсний дараа Жастин холбогдож түүнтэй эвлэрэхийг хүсч байгаагаа хэлжээ. Селена ч мөн өвдсөнийхөө дараа хүмүүстэй ихэд сайхан харилцаатай байж, нөхөрлөхийг хүссэн бөгөөд олон хүнтэй эргэн нөхөрлөж эхэлсэн аж. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

Харин өнөөдөр дуучин Жастин Бибер өөрийн инстаграм хуудаснаа доорх зургийг байршуулан “Одоо л би хайрыг ойлгож байна” гэсэн тайлбартайгаар оруулжээ.

Now I know what Love is

A post shared by Justin Bieber (@justinbieber) on

Нэг цагийн өмнө нийтэлсэн түүний энэхүү зураг 1.3 сая лайктай болж, зургийн доор маш олон сэтгэгдэл орсон байх ба дийлэнх нь баяр хүргэсэн, эерэг байх аж.

Тийм ээ, таны таамаг ч мөн зөв: Тэр өөрийн хайрт Селена Гомезийн талаар л ийнхүү хэлж байгаа нь лавтай.

#justin #selena #celebrity #singer #love