Шинэ он гарсаар Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооноос өсвөр үеийнхэндээ түлхүү чиглэсэн Улсын аварга шалгаруулах тэмцээнүүдийг зохион байгуулж эхэлжээ.
Өнгөрсөн долоо хоногт буюу нэгдүгээр сарын 08-11-ны өдрүүдэд Буянт Ухаа спортын ордонд зохион байгуулагдсан U15 насны өсвөрийн УАШТ-ний сурвалжилгыг унших бол ЭНД дарж сонирхоорой.
Тэгвэл Отгонтэнгэр их сургуулийн нэрэмжит ЕБС-иудын сурагчдын дундах U18 насны Улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэлсэн бөгөөд 19-ны өдөр буюу энэ Баасан гарагт аваргуудаа тодруулах юм.
Жич: 2000 оноос хойш төрсөн сурагчид U18 насны ангиллаар оролцдог
ТЭМЦЭЭНИЙ ЗААВАР:
Зорилго:
Монгол улсын Биеийн тамир спортын тухай хуулийг хэрэгжүүлэх, сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх, тус спортоор дамжуулан тэсвэр хатуужил, багийн ажиллагаанд сургах, бага наснаас зөв системтэйгээр өндөр зэрэглэлийн тамирчдыг бэлтгэх, шилдэг шинэ залуу баг, тоглогчдыг шалгаруулан U18 насны Монгол улсын шигшээ багийг байгуулан ХБНГУ-ын Берлин хотноо болох ОУ-ын тэмцээнд оролцуулан өндөр амжилт үзүүлэхэд тэмцээний зорилго оршино.
Тэмцээний зохион байгуулалт, оролцох баг, бүрэлдэхүүн:
1. Тэмцээнд 2000 оноос хойш төрсөн сурагчид U18 насны ангиллаар оролцоно.
2. Тэмцээнд оролцож буй баг 15 тоглогч, 2 хүртэлх дасгалжуулагчтай байна.
3. Баг тамирчид хувийн дугаар, шаардлага хангасан жигд 2 ээлжийн тоглолтын хувцастай байна.
4. Тэмцээн мини сагсан бөмбөгийн дүрмийн дагуу 1 болон 2 үед тав, таваараа солигдон тоглоно. Хамгаалалт 1 VS 1 байна.
5. Тэмцээнд зөвхөн ЕБС-ийн сурагчид оролцоно.
6. Тэмцээнд нийслэлийн дүүргүүд, 21 аймгийн клубуудээс эрэгтэй, эмэгтэй баг тус бүр нэг баг оролцох бөгөөд тэмцээний эрхийн төлбөр нэг баг 250000₮ байна.
7. Тэмцээнд оролцсон баг, тамирчдаас шалгаруулан U18 насны шигшээ багийг байгуулна.
Тэмцээн явагдах хугацаа:
Тэмцээн 01 дүгээр сарын 15-19-ны өдрүүдэд Буянт-Ухаа Спортын ордонд явагдана.
Тэмцээний шагнал, урамшуулал:
Тэмцээнд эхний гурван байр эзлэсэн эрэгтэй, эмэгтэй баг, тамирчдыг цом болон алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 88067061 утаснаас лавлана уу.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх