ЖАСТИН, СЕЛЕНА хоёрын эргэн нийлсэн ГОЛ ШАЛТГААН юу байв?


Т.Ариунбаяр | YOLO.MN
2018-01-12

Дэлхийн энтертайнмент ертөнцийн алдарт хосууд болох Жастин Бибер /Justin Bieber/, Селена Гомез /Selena Gomezz/ нарын тухай олон төрлийн цуу ярианууд сошиал ертөнцөд тархсаар байна. 

Ямартай ч тэдний эргэн нийлэлт хүн бүхний гайхшралыг төрүүлээд байсан бөгөөд мөн энэ нь “Желена” буюу тэдний харилцааг дэмждэг фэнүүдэд нь гайхалтай мэдээ болсон ч зарим нь үүнд сэтгэл хангалуун бус байгаа юм. 

Дуучин Селенагийн хэлж буйгаар Жастин түрүүлээд түүн рүү холбоо барин эргэн нийлэхийг хүсэж буйгаа илэрхийлсэн бөгөөд тэр үед Селена бидний сайн мэдэх дуучин Вийкэнд /Weeknd/-ээс аль хэдийнэ салчихсан байжээ. Ихэнх хүмүүс Селена Вийкэнд хоёрын салалтын шалтгааныг Жастинтай холбон тайлбарлаж байсан бөгөөд энэ нь худлаа мэдээлэл болохыг мэдэгджээ. Тэгвэл тэдний эргэн нийлсэн гол шалтгаан юу байсан бэ?

Селена Гомез нь 2015 онд лупус буюу чонон хөрөвдөс гэх өвчин туссан бөгөөд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх хэрэгтэй болсон юм. Өнгөрсөн оны 9-р сард тэрээр өөрийн Инстаграм хуудсандаа бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн тухайгаа нийтэлсэн бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу.

Харин энэ мэдэгдлийн дараа Жастин тэдний харилцааны тухай олон нийтэд мэдэгдэж эхэлсэн юм. Тэрээр мэс заслын дараа түүнтэй хамт байхыг хүссэн бөгөөд түүнийг алдахаас айж буйгаа илэрхийлжээ.

"Би салснаасаа хойш түүнийг маш их санасан, бид үнэхээр бие биедээ хайртай байсан. Хэнээс ч хамааралгүйгээр, энэ бүгд зөвхөн бидний л харилцаа. Гэхдээ заримдаа таны хүүхэд, хайртай хүмүүс урмыг тань хугалж, буруу зүйл хийдэг шүү дээ. Хэн ч төгс биш, түүнд ч бас надаас өөр зүйл дэндүү олон байсан." хэмээн тэрээр ярьжээ. 

Сэтгүүлч: "Хайраас сурч авсан зүйл тань юу вэ?"
-"Битгий хайрла, битгий дурла" гэж хариулснаа "Тоглосон юм аа, би хайраас маш олон зүйлийг сурч авсан. Би 18 настайдаа түүнтэй амьдарч эхэлсэн бөгөөд энэ яг л гэрлэлт шиг байсан. Энэ насандаа хайртай хүнтэйгээ амьдарна гэдэг надад маш олон зүйлийг ойлгуулж ухааруулсан" "Хайр бол сонголт.

Хайр бол мэдрэмж биш юм. Хүмүүс киноноос үлгэрийн зүйлсийг үздэг бөгөөд түүндээ хэт итгэдэг" гэх мэт түүний учир битүүлэг мэдэгдлүүд фэнүүдийнхэн анхаарлыг татаад байсан бөгөөд энэ үед Жастин Селенагаас эргэн нийлэхийг гуйдаг байжээ.

Харин Селенагийн хувьд өвдсөнийхээ дараа хүмүүстэй ихэд сайхан харилцаатай байж, нөхөрлөхийг хүссэн бөгөөд олон хүнтэй эргэн нөхөрлөж эхэлсэн аж.

Тэрээр Жастинтай ч мөн адил сайхан харилцаатай байхыг хүсэн эргээд найзууд болохыг хүсэж буйгаа илэрхийлэн холбоо барьсан бөгөөд энэ нь тэдний эргэн нийлэх гол шалтгаан болжээ.

Эх сурвалж: https://breaktales.com/ 

#SelenaGomez #Justin Bieber #Love