ЗАХИДАЛ: Түүнийг намайг гээд хүрээд ирэх болов уу гэж боддог


ССҮТөв | YOLO.MN
2018-01-09

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би түүнээс холдож чадашгүй их зүрх сэтгэлээр би түүнийг хайрладаг

Өмнө нь сэтгэлээ илчилж байсан тэгээд дотносох гэж байгаад гадагшаа яваад өгсөн болохоор хөндийрсөн.

Сайн байна уу. Өмнө нь бас зөвлөгөө авч байсан их хэрэг болсон. Гэвч надад одоо ганц л хөвгүүн таалагдаж байгаа ба тэр нь найз охинтой мөн манай аав ээж хоёр намайг сайн гэдгийг мэдчихээд түүнд их дургүй байдаг. Гэвч би түүнийг 3 жил харж явсан. Өмнө нь сэтгэлээ илчилж байсан тэгээд дотносох гэж байгаад гадагшаа яваад өгсөн болохоор хөндийрсөн. Энэ хугацаанд би түүнийг санаж үнэхээр их гунигтай байсан. Гэвч намайг ирэхэд тэр их өөрчлөгдсөн байсан, өөр олон охидуудтай хамт яваад л яриад л, тэгсэн мөртлөө надтай маш сайхан харьцдаг. Гэвч би түүндээ хайртай. Хэдий түүнийг тийм байсан ч ойлгоод хүрээд ирэх болов уу гэж боддог. Би одоо яг яах ёстой вэ. Би түүнээс холдож чадашгүй их зүрх сэтгэлээр би түүнийг хайрладаг. Би яах вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Хүн бүр л цаг хугацаа өнгөрөхөд өөрчлөгддөг

Бас чи одоо байгаа энэ хөвгүүнд сайн уу эсвэл өнгөрсөн дэх түүнийг төсөөлсөн төсөөлөлдөө татагдаж байна уу гэдгээ бодоод үзээрэй.

Сайн байна уу. Захиа илгээсэнд баярлалаа.  Эхлээд одоо үүсээд байгаа нөхцөл байдлаа илүү тодорхой болгохын тулд дараах асуултуудад хариулаад үзээрэй. Тэр найз охиноо орхиод чам дээр ирэх болов уу? Хэрвээ ирвэл чи тэр үед аз жаргалтай байх уу? Чамтай сайн харилцаж байгаа нь түүний харилцааны онцлог уу? эсвэл чамайг гэсэн сэтгэл  байгаа гэж бодож байна уу? Чи түүнд маш их хайртай бол түүний төлөө өөрийн мэдрэмжийг  харуулсан бас өөрийн сэтгэлийг ойлгуулахаар бага ч болов үйлдэл хийж чадах уу?

Хүн бүр л цаг хугацаа өнгөрөхөд өөрчлөгддөг. Тиймээс түүнийг өнгөрсөн дэх өөрийн төсөөллөөрөө биш одоо байгаагаар нь хүлээж аваарай. Магадгүй түүнд чи ч мөн адил өөрчлөгдсөн мэт санагдаж байж болно. Бас чи одоо байгаа энэ хөвгүүнд сайн уу эсвэл өнгөрсөн дэх түүнийг төсөөлсөн төсөөлөлдөө татагдаж байна уу гэдгээ бодоод үзээрэй. Эдгээрт хариулж бодож үзэхэд юу хийх хэрэгтэй нь ойлгомжтой болох болов уу.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.


Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
М.Анир

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Love #Teenagers