Монголын Хөлбөмбөгийн Холбооноос анхны жилдээ зохион байгуулж буй 21 аймгийн 16 хүртэлх насныхны аварга шалгаруулах "Өсвөрийн үндэсний цом" тэмцээн өнгөрсөн бямба гарагт Хэнтий аймгийн Чингис хотод нээлтээ хийлээ.
Анх удаа зохиогдож буй энэхүү тэмцээнд Хэнтий, Сэлэнгэ, Дархан-Уул, Сүхбаатар, Дорнод, Булган, Төв, Өмнөговь, Архангай, Хөвсгөл, Увс, Говь-Алтай, Баян-Өлгий, Баянхонгор, Дорноговь, Говьсүмбэр гэсэн 16 аймгийн өсвөрийн шигшээ багууд оролцож байнаа.
16 хүртэлх насны хөлбөмбөгчид энэ сарын 12-ийг хүртэл "Өсвөрийн үндэсний цом"-ын төлөө өрсөлдөнө.
"Өсвөрийн үндэсний цом" тэмцээний эхний хоёр байрын баг "16 хүртэлх насныхны лиг"-т өрсөлдөх эрх авна.
"Өсвөрийн үндэсний цом" анхдугаар тэмцээн Хэнтий аймагт нээлтээ хийсэн бол бол насан хүрэгчдийн "Футзалын үндэсний цом" энэ сарын 21-нд Дорнод аймагт эхэлнэ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх