БНСУлсын алтан үеийн охидын хамтлаг гэгддэг “MissA” албан ёсоор тарсныг тэдний байгууллага болох JYP мэдэгдлээ. Нийт долоон жилийн турш 2010 оноос хойш үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байсан тус хамтлаг ийнхүү тарж байгаа нь шүтэн бишрэгчдэд нь маш хэцүү байгаа ч тэднийг тийм ч их гайхшруулсангүй гэнэ.
Учир нь хамтлагийн гишүүн Жиа (Jia) болон Мин (Min) нар 2016 оны 5-р сарын 20-нд гэрээгээ цуцлан хамтлагаас албан ёсоор гарсан ба үүнээс хойш шүтэн бишрэгчдэд нь хамтлаг тарах нь ердөө цаг хугацааны асуудал байсан мэт санагдаж байжээ. Ийнхүү “MissA” хамтлаг албан ёсоор тарлаа. Харин Сүжи (Suzy) болон Фэй (Fei) нар гэрээгээ үргэлжлүүлэн байгуулгатаа соло дуучнаар үлдэж байгаа аж.
Уг хамтлаг нь анхны дуу болох “Bad girl, Good girl” дуугаараа “Жилийн шилдэг дуу” “Шилдэг шинэ эмэгтэй хамтлаг” гэх зэрэг гайхалтай шагналуудыг хүртэж байсан билээ. "MissA" хамтлаг тарж байгаа нь шүтэн бишрэгчдийнх нь хувьд тун харамсалтай байгаа аж.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх