Bigbang хамтлаг Японд "Last Dance" нэртэй аялан тоглолтоо эхлүүлсэн билээ. Энэ жилийн аялан тоглолтонд хамтлагийн гишүүн T.O.P оролцоогүй юм. Харин Осакад болсон тоглолтон дээр хамтлагийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээ эргэн ирнэ хэмээн фэнүүддээ амлажээ.
Жиди: Өнөөдөр та нарыг харахыг тэсэн ядан хүлээж байлаа. Энэ аялан тоглолтоороо дамжуулан та нарыг харж байгаадаа маш их баяртай байна. Өвөл дуусаад хавар ирдэг шиг бид дахиад та нартайгаа заавал уулзах болно, тэр хүртэл эрүүл энх, аз жаргалтай байгаарай. BIGBANG-ийн таван гишүүн, та бүхнийг үргэлж аз жаргалтай байгаа гэдэгт итгэдэг шүү. Учир нь та нар бол бидний эрч хүч, урам зориг шүү дээ. Бидний хайр хэзээ ч өөрчлөгдөхгүй. Маш их баярлалаа. Бид таван гишүүний бүрэлдэхүүнтэй эргэн ирэх болно оо.
Тэяан: Энэ тоглолтын дараа би маш их гуниглах байх. Биднийг бүрэн бүрэлдэхүүнээрээ та бүхний өмнө зогсох хүртэл хүлээгээрэй. Маш их баярлалаа. Bigbang хамтлаг 5 жил дарааллан Японд аялан тоглолт хийж байгаа бөгөөд тоглолтоороо дамжуулан 4 сая гаруй фэнүүдээ цуглуулж чаджээ.
Хамтлагийн гишүүн T.O.P 2017 оны эхээр цэрэгт явсан ч мансууруулах бодисын хэрэгт холбогдож, одоогийн байдлаар хамтлагийн бүх үйл ажиллагаанд оролцохгүй байгаа юм.
Харин 2018 оны эхээр Жиди Тэяан нар цэрэгт явах нь тодорхой болсон бөгөөд Тэяан цэрэгт явахаасаа өмнө хуримаа хийх аж. Мөн Сынри болон Дэсон нар цэрэгт явах эсэх нь тодорхойгүй байгаа ч тэд 2019 оноос явбал Bigbang хамтлаг хэтэрхий удаан завсарлага авах учраас дөрвөн гишүүн хамт явах магадлал өндөр байгаа аж.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх