ФОТО: Шинэ жилийн ҮС ЗАСАЛТЫН санаанууд


"Үс сайхан бол зүс сайхан"  гэж зүгээр ч нэг хэлчихээгүй бололтой. Шинэ жилийн баяр тохиож байгаа энэ өдрүүдэд охид бүсгүйчүүд минь даашинз, гоёлын гутландаа санаа тавьсаар байгаад үс засалтаа сайтар төлөвлөж бэлтгэж чадахгүй байх нь элбэг. Дийлэнх тохиолдолд өдөр тутам давтагддаг энгийн үс засалтууд болох үсээ хайчаар ороох, шулуун индүүдэх нийтлэг хандлагыг дагадаг нь сайхан даашинзыг нь өө сэвгүй төгс харагдуулж чаддаггүй.

Шинэ он гарах гэж буй энэ үед ирэх жилийнхээ загвар, дүр төрхийг тодорхойлж эрс шийдэмгий хурц өнгө, зоригтой тайралтууд ч хийлгэж болох юм. Мэдээж энэ нь чамайг  жилийн хамгийн гайхалтай баярын өдрүүдэд үнэхээр сайхан харагдуулах болно. Хээнцэр, ажиллагаа ихтэй, чамин гоёл чимэглэлүүдийг ашигласан байж болох ч даашинзынхаа загварт тохируулж үс засалтаа сонгох нь бас нэгэн алтан дүрэм юм.

Жилд цөөхөн тохих энэ өдрүүдэд зориулаад мэргэжлийн үсчинд хандахдаа эдгээр санал болгож үс засалтуудаас санаа авч болох юм.

УРТ ҮСЭНД ЗОРИУЛСАН ҮС ЗАСАЛТУУД

1. Хэрвээ чиний үс урт бол энэ засалтыг хамгийн түрүүнд санал болгож байна. Буржийлгаж ороосон үсийг, сүлжихтэй хослуулсан нь дэгжин, эмэгтэйлэг, даруухан харагдуулах болно.

2. Шулуун, хөвсгөр, буржгар хэв маягийг нэг дор нэгтгэсэн засалтууд нь бие барьсан даашинз дээр илүү тохиромжтой  харагдахаас гадна урт үсийг тань илүү сайхан харагдуулна. Үсээ ургуулсны ч хэрэг гарна даа...

3. Эмэгтэйчүүд өдөр тутмын үс засалтаа  хөвсгөр, долгионтой болгохыг зорьдог болсон. Учир нь ингэснээр овор багатай, үзэсгэлэнтэй, илүү натурал харагддаг билээ. Хэрвээ өдөр тутамдаа шулуун үстэй байдаг бол баярын өдрүүдэд эдгээр засалтыг сонгож ч болох юм.

4. Шууж янзалсан гоёмсог үс нь цэвэр цэмцгэр, дэгжин харагдуулахаас гадна хүзүүний гоо сайхныг тодотгож, урт сайхан харагдуулдаг.


БОГИНО ҮСЭНД ЗОРИУЛСАН ҮС ЗАСАЛТУУД

1. Ямар ч охид, бүсгүйчүүдийн эмэгтэйлэг төрхийг нь тодотгож өгдөг засалт бол яахын аргагүй буржийлгасан богино үсний засалт юм.  Ялангуяа шингэхэн үстэй охид, бүсгүйчүүдэд бүр илүү тохиромжтой.

2. Чи энэ засалтыг хийхийн тулд заавал мэргэжлийн үсчинд хандах хэрэггүй. Чамд нарийн ширхэгтэй сам, гель, хэвэнд оруулагч лак байхад л хээнцэр, ихэмсэг дүр төрхийг өөрөө бүтээж чадна. Уруулаа тод өнгөөр будвал бүр ч янзтай харагдах болно.

3. Белла Хадидын "Scarface" киноноос сэдэвлэсэн чёлктой үс энэ оны баярын үдэшлэгүүдийн гол тренд байх бололтой.

#NewYear #Hair #Styling