Бид бүхний хүсэн хүлээдэг шинэ жилийн баяр аль хэдийн хаяанд иржээ. Тиймээс шинэ жилийн баяртаа зориулан "хөөрхөн" харагдахыг хүсэж буй охид бүсгүйчүүдэд нэгэн бяцхан зөвлөгөөг хүргэж байна.
НҮҮРЭЭ ХЭТ ИХ БИТГИЙ БУД
Хөөрхөн харагдахын тулд нүүрээ хэт их битгий будаарай. Өөрийнхөө насанд тохирсон хөнгөн будалт чамайг илүү дэгжин харагдуулна.
ӨӨРТӨӨ ТОХИРСОН ХУВЦАС ӨМС
Загвар дагаж өмсөх хувцсаа сонгож болохгүй. Бусад хүмүүст гоё харагдаж байлаа ч чамд зохихгүй байж ч болно. Найз нөхөд болон гэр бүлийнхнээсээ зөвлөгөө аван хувцсаа сонгоорой. Мөн ээжүүд бол хамгийн шилдэг зөвлөгч юм.
ГОЁЛОО ХУВЦАСТАЙГАА ТОХИРУУЛ
Гоёл чимэглэлээ өмсөх гэж буй хувцастайгаа тохируулан аваарай. Өнгө аль эсвэл хэлбэр нь чиний хувцастай тохирч байвал гайхалтай харагдана. Тийм биш гэж үү?
БУРУУ ХООЛНЫ ДЭГЛЭЖ БАРЬЖ БОЛОХГҮЙ
Шинэ жилийн баяртаа зориулж жин хасахын тулд буруу хоолны дэглэм барьж огт болохгүй. Хурдан турахын тулд юу ч идэхгүй, хоолны хэрэглээгээ хасах нь буруу юм. Харин оронд нь эрүүлээр хооллож хүнсний ногоо сайн идвэл жин хасах магадлал ихсэн шүү охид оо.
ИНЭЭМСЭГЛЭ
Шинэ жилийн баярын үдэшлэг дээр хамгийн хөөрхөн нь харагдахыг хүсвэл инээмсэглэ. Өөрийгөө хамгийн хөөрхөн, хамгийн үзэсгэлэнтэй харагдаж байгаа гэдэгтээ итгээрэй. Амжилт
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх