Өвлийн улиралд шинэ жил, цагаан цас, цана чаргаар гулгах гээд бидний дуртай олон зүйлс бий. Гэвч үүнийг дагаад бид хүйтний улирлын багагүй асуудалтай нүүр тулдаг, зун хурдан болоосой хэмээн халаглаж хүйтнээс халширдаг. Тэгж хүслээ гээд зуны улирал ирдэг жамаараа л ирнэ шүү дээ. Тиймээс та бүхэндээ өвлийн улирлын зарим асуудлыг ажрахгүй давах бяцхан зөвлөгөөг хүргэе.
ӨВӨЛ ДУЛААН ХУВЦАСЛАСАН ХҮН ХАМГИЙН ХӨӨРХӨН ХАРАГДДАГ
Өвлийн хувцас гэдэг маш чухал. Тийм ч учраас биедээ эвтэйхэн, цас, усны хамгаалалттай, халтиргаа багатай, зузаан ноосон материалтай хувцас сонгохыг зөвлөе.
Ингэснээр аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлнэ. Зарим хүүхэд залуус маань гоё харагдахын тулд малгай ороолтгүй явах тохиолдол олон. Энэ нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтөй гэдгийг энд дурдуулалгүй бүгд сайн мэдэж байгаа. Өвлийн улиралд дулаан хувцасласан хүн хамгийн хөөрхөн харагддаг гэдэг шүү дээ.
ХАНИАД ТОМУУНААС СЭРГИЙЛЭХ
Өвчин тусахгүй байх эхлэл нь дархлаагаа сайжруулах. Үүний тулд амин дэмтэй хоол хүнс хэрэглэх, дасгал хөдөлгөөн хийж эрүүл мэнддээ анхаарал тавих хэрэгтэй. Ханиад хүрсэн үед эм уухгүйгээр ханиадыг эдгээх хэдэн аргыг хуваалцъя:
- Их ажиллах хэрэггүй. Мөн сайн унтаж амрах хэрэгтэй
- Шингэн зүйл их хэмжээгээр уух
- Өрөө тасалгаандаа агаар оруулах
- С,B витаминтай хоол хүнс хэрэглэх
Мөн гадуур явахдаа заавал амны хаалт зүүж хэвшээрэй. Гэртээ агаар цэвэршүүлэгч ажиллуулах нь ханиад, томуутай тэмцэх бас нэгэн арга юм.
ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙН ЭСРЭГ...
Хүн бүрийн толгойны өвчин болсон сэдэв бол түгжрэл. Энэ асуудлыг шийдэх гэхээсээ илүү зөв зохион байгуулалттай байх нь илүү чухал. Хэрвээ танай гэр очих ёстой газраас чинь хол бол жирийн үед гардаг цагаасаа дор хаяж нэг цагийн өмнө гарах, очих газар чинь тийм ч хол биш бол алхах гээд энгийн хялбар аргуудыг ашиглаж болох юм. Гэхдээ утаатай нөхцөл байдлыг бодолцон утааны эсрэг амны хаалтыг хэрэглэж хэвшээрэй.
ГАР УТСАА ГАДАА ОРОЛДОЖ БОЛНО
Хүйтэн үед гадаа явж байхдаа дуртай зүйлээ үзэх гэтэл гар тань завгүй эсвэл дулаан бээлийгээ тайлмааргүй санагдах үе байдаг шүү дээ. Үүнийг хялбархан шийдэх нэг арга бий.
EVA Facial Mouse апп-ыг үнэгүй суулгаад андройд гар утсаа толгойныхоо хөдөлгөөнөөр удирдаж болно. Мөн мэдрэгчтэй бээлий байдаг гэдгийг ч мэдэх биз ээ.
ГЭРЭЛ ЧИЙДЭН АВЧ ЯВАХ
Өвлийн улиралд эрт харанхуй болохоос гадна зарим гудамж талбай гэрэлгүй байдаг тул өөрийн биедээ гэрэлтүүлэг, гэрэл чийдэн заавал авч явах нь ядаж л халтирч унах аюул ослоос сэргийлнэ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх