ЗАХИДАЛ: Би том болох тусам ээж аавтайгаа ойлголцохоо байлаа


ССҮТөв | YOLO.MN
2017-12-18

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Хэдий аав ээж минь халамжтай сайн эцэг эх боловч миний бодол болон мөрөөдлийг үл ойшоодог

Хааяа би үнэхээр тэсвэр алдаж өөдөөс нь орилж хашхирмаар байдаг ч энэ илүү хүндрүүлэхийг мэддэг.

Сайн байна уу...Намайг C…. гэдэг 9-р ангид сурдаг 14 настай жирийн нэг охин. Аав ээж минь намайг хэнээс ч дутахгүй өсгөсөн. Гэвч намайг том болох тусам бид ойлголцохоо больсон. Би яагаад гэдгийг мэдэхгүй ээ. Ээж намайг өөрөөрөө байхад л загнаж хичээл ном гэж үглэж утас компьютер зэргийг хураадаг. Би хичээлдээ сайн байхад л надаас илүү ихийг шаарддаг.

Харин аав өчүүхэн алдааг минь гоочилж 90% зэрэг дүнг муу байна гэж найзуудтай маань намайг харьцуулдаг. Тэр ийм байхад чи ийм тийм гэх зэргээр... Хэдий аав ээж минь халамжтай сайн эцэг эх боловч миний бодол болон мөрөөдлийг үл ойшоодог. Их гэрийн даалгавар, шалгалт зэрэг дарамт байхад дээрээс нь аав ээж.  Би өсвөр насны хүүхэд энэ асуудал миний буруу юу эсвэл аав ээжид асуудал байна уу... Хааяа би үнэхээр тэсвэр алдаж өөдөөс нь орилж хашхирмаар байдаг ч энэ илүү хүндрүүлэхийг мэддэг. Би яах вэ??? Туслаач...

ЗӨВЛӨГӨӨ: Ээж аав нь чамаас хэт их зүйл шаардаж байна гэж үзэж байвал үүнийг ч бас хэлж болно

Бас аав ээждээ талархдаг сэтгэлээ ч гэсэн илэрхийлэхээ мартваа.

Сайн уу? Бидэнд хандан зөвлөгөө хүссэнд баярлалаа. Өсвөр насанд гэр бүлийнхэнтэйгээ харилцах харилцаа маш хурцадмал байдалд ордог. Энэ нь ч хэвийн үзэгдэл юм. Хүн болгон өсвөр насандаа  хүүхэд байснаа бодвол илүү биеэ дааж эхэлдэг. Чиний биеэ дааж, өөрийн гэсэн үзэл бодолтой болж юуг хийх үгүйгээ өөрөө шийдэхийг хүсч байгаагаас чинь магадгүй эцэг эх нь "эмээж" байгаа. Учир нь тэд чамд үргэлж сайн сайхныг хүсч, сайн явуулах гэсэн туйлын хүсэлтэй болохоор л тэр хүслээ илэрхийлэх учираа олохгүй чамайг бусадтай харьцуулж, гомдоох үг хэлж, шүүмжлэлтэй хандаж, ойлгомжгүй зан гаргаж, чиний бодол, мөрөөдлийг "үл ойшоож" байгаа юм. Тэд ч гэсэн алдаатай, оноотой хүн шүүдээ.

Захианаас ажиглахад ээж аав нь бага зэрэг стресстэй байх шиг байна. Тиймээс тэдний сонсохыг хүссэн үгсийг нь хэлж тайвшруулж байгаарай. "би хичээж байгаа, би улам сайн хичээнээ, гэхдээ таны ... хэлэх нь надад ... мэдрэмж төрүүлж байна, та ахиж ингэж хэлэхгүй байж болох уу" гэх мэтчилэн. Хүн хэлэхээс нааш ойлгодоггүй гэдэг шиг чамайг өөрийгөө илэрхийлэхгүй байвал ээж аав нь чамд хэцүү байгааг ойлгохгүй. Бас аль болох тайвнаар дор бүр нь ярилцаж байхгүй бол хэцүү мэдрэмжүүд хуримтлагдаад уур болж тэсрэх аюултай. Ингэвэл харилцаа улам л хэцүү болно. Ээж аав нь чамаас хэт их зүйл шаардаж байна гэж үзэж байвал үүнийг ч бас хэлж болно. Бас аав ээждээ талархдаг сэтгэлээ ч гэсэн илэрхийлэхээ мартваа.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.


Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
С.Цолмон

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Unpleasantness #Teenagers