-Хооллолт ба эрүүл арьс-
Өсвөр насныханд тулгардаг хамгийн том асуудлуудын нэг бол яахын аргагүй батга, нүхжилт билээ. Заримдаа найзуудтайгаа, таалагддаг хүнтэйгээ уулзах, хичээлдээ явахаар гарах гэтэл батганы асуудал санаа зовоодог. Тэгвэл хүний арьс гэдэг хооллолттой шууд хамааралтай байдаг. Ингээд та бүхэндээ эрүүл арьстай байхын тулд хооллолтондоо хэрхэн анхаарах талаар хүргэхээр бэлтгэлээ.
Шилжилтийн насанд бэлгийн дааврын /гормоны/ ялгарах хэмжээ эрс ихэссэнээс арьсан дахь тосны булчирхайн үйл ажиллагаа идэвхжиж арьс тослог болдог. Тосны булчирхайн жижиг суваг битүүрснээс батга гардаг. Тэгвэл батга гарахад нөлөөлөх хооллолтын жагсаалтыг харцгаая.
ХАЛУУН НОГООТОЙ ХООЛ УТСАН МАХ БОЛОН ХИАМ
ЛААЗАЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН: ДАРСАН НОГОО, СОК
Лаазалсан бүтээгдэхүүн хэрэглэх тохиолдолд үйлдвэрлэсэн хугацаа, хадгалалтын нөхцөл, орц найрлага зэргийг сайтар анхаарах хэрэгтэй. Хэрвээ боломжтой бол жимс, ногоогоо худалдаж аваад гэрийн нөхцөлд салат, амтлагч, сок, жүүс зэргийг хийвэл санхүүгийн тал дээр хэмнэлттэйгээс гадна сэтгэл ханамжтай байх болно. Хажуугаар нь шинэ зүйл ч сурч байна шүүдээ.
ХИЙЖҮҮЛСЭН УНДАА, СИРОП
Мэдээ бүрээр л гардаг, ихэнхдээ л бид нэг их анхаардаггүй хийжүүлсэн газтай ундааны хор хохирол бидний арьсан дээр батга гарахаад нөлөөлөх хүчин зүйлсийн нэг. Хэрвээ ам тань цангасан бол хийжүүлсэн ундаанаас илүү ус цангааг тайлахаас гадна эрүүл мэндэд тустай шүү.
ШОКОЛАД, ЗӨӨЛӨН БОЛОН ХАТУУ ЧИХЭР, ЧИХЭР АГУУЛСАН БОХЬ
Цэвэр хар шоколадыг бага зэрэг хэрэглэхэд сайнаар нөлөөлөх боловч хэмжээг нь тааруулахгүй бол хор болох талтай. Харин зөөлөн, хатуу чихрийг огт хэрэглэхгүй байх нь зүйтэй гэж зөвлөмөөр байна.
ХУУРСАН, ХАЙРСАН ХООЛ
Сургуулиудын цайны газар зарагддаг пирошки, хуушуур зэрэг ширхэгийн хоолноос мөн гэртээ махыг шарж, хуурч идэхээс татгалзаарай. Дээр хэлсэнчлэн тос нь тосны булчирхайд байгаа тостой нийлээд батга гарах шалтгаан болдог. Тиймээс аль болох тос багатай хоол сонгож, тос бага орох хоол бэлтгэж өөрийгөө болон гэр бүл, найз нөхдийнхөө эрүүл мэндэд анхааарал тавиарай.
ӨӨХ ТОС, ДАВС, ЭЛСЭН ЧИХРИЙН ХЭРЭГЛЭЭГЭЭ БАГАСГАХ
Дээр дурдсан зөвлөгөөнүүдийг мөрдвөл өөх тосны, элсэн чихрийн хэрэглээ багасах бөгөөд давсны хэрэглээг мөн багасгах хэрэгтэй. Хоолонд амт оруулах төдий л ашиглаад, цайндаа давс хийхгүй уувал хамгийн оновчтой шийдэл болж магадгүй л юм.
Эцэст нь хэлэхэд хоол хүнснээс гадна стресс болон нойр эрүүл арьсанд нөлөөлөх чухал зүйлс юм. Арьсан дээрх батга, нөсөөгөө хараад л унтахгүй, стрессдээд л байх шаардлагагүй гэсэн үг юм. Зөв хооллолтыг өөртөө болон эргэн тойрныхондоо бага багаар хэвшүүлж чадвал арьсанд маань сайнаас гадна эрүүл амьдрахад ч тустай шүү.
Батгагүй арьстай болохын төлөө сайн хичээгээд үзээрэй!
Амжилт хүсье!
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх