Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
Асуудал: Би өөртөө анхаарал тавихаа болиод байх юм
Сайн байна уу, надад нэг асуудал байна.
Яагаад ч юм сэтгэлээр унаад байх юм. Зурагт үзэж, компьютер тоглож, утас их оролдоод байгаагаас ч юм уу. Эсвэл гарж орох найз нөхөдгүй байгаагаас ч юм уу өөртөө ч санаа тавихаа болиод байх юм. Өмнө нь сэтгэл хангалуун зохисон хувцсаа өмсөөд гардаг байсан одоо жоохон хайнга болоод байх юм. Үүнээс гарах арга замийг зааж өгөөч гэж хүсэх байна.
Зөвлөгөө: Бусадтай ярилцаж, тэдний үзэл бодол, түүхийг сонсох нь танд маш их урам зориг өгч сэдэлжүүлнэ
Сайн байна уу.
Таагүй мэдрэмж, сэтгэл хөдлөл гэв гэнэт үүсдэггүйг хэлэх нь зүйтэй. Удаан хугацааны турш таньд байсан таагүй мэдрэмж байсан эсэх, үүний шалтгаан нь юу болохыг тодорхойлоорой. Хэрэв мэдсэн бол үүний талаар өөрийн хамгийн итгэлтэй, дотны хүнтэйгээ ярилцахыг зөвлөе. Ярилцах нь танд тайвширч, сэтгэлээ онгойлгоход туслана.
Харин одоо танд эрч хүч өгдөг зүйлээ яаралтай хийх хэрэгтэй. Хэрэв та ямар нэгэн спорт, ном, урлаг гэх мэт зүйлсийн аль нэгэнд үнэхээр дуртай бол тэр зүйлийг амьдралынхаа нэг хэсэг болгоорой. Үүнээс гадна бусадтай ярилцаж, тэдний үзэл бодол, түүхийг сонсох нь танд маш их урам зориг өгч сэдэлжүүлнэ.
Таны амьдрал ямар байх нь зөвхөн танаас л шалтгаална. Нөхцөл байдлаа өөрчилж, эрч хүчтэй амьдрах боломж танд дүүрэн байгаа гэдэгт итгэлтэй байна. Хамгийн сайхан дурсамжуудаа бүтээхэд тань амжилт хүсье!
“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Г.Мандухай
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх