Уураа барьж сурах ТАВАН үр дүнтэй АРГА


Э.Цовоо | YOLO.MN
2017-12-12

Уур биеийг зовооно, уул морийг зовооно хэмээх монгол ардын зүйр цэцэн үг байдаг билээ. Уур уцаар нь хүнийг маш ихээр ядрааж, танд хортой нөлөө үзүүлдэг. Хэрэв чи маш амархан уурлаж бухимддаг бол эдгээр зөвлөгөөг даган уураа хянаж сурахыг хичээгээрэй.wink

1. АСУУДАЛД ЭЕРЭГЭЭР ТАЙВАН ХАНДАХЫГ ХИЧЭЭ
Ямар нэгэн асуудал тулгарвал хүндээр бүү тусгаж ав. Гүнзгий амьсгаа аван тухайн асуудалд эерэгээр хандахыг хичээгээрэй. Үүнийг шийдэх арга зам байж л таараа шүү дээ.


2. САЙН УНТАЖ, САЙН ИД
Хүн ядарч сульдсан үедээ их ууртай болдог. Учир нь таны бие организм бүрэн гүйцэд үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа ба үүнээс үүдэн таны уур амархан хүрч, жижигхэн зүйл дээр ч гэсэн уурлах тохиолдол элбэг. Тиймээс сайн унтаж амран, шим тэжээлтэй зүйл хэрэглэх хэрэгтэй.


3. НЭГЭЭС АРАВ ХҮРТЭЛ ТООЛ
Хамгийн үр дүнтэй арга. Та уурлахаасаа өмнө нэгээс арав хүртэл тоолоод үзээрэй. Маш удаанаар мөн тайвнаар тоолон дараа нь гүнзгий амьсгаа ав.


4. ЧИМЭЭГҮЙ БАЙ
Тантай сөргөөцөлдсөн хэн нэгний өөдөөс зөрүүлэн хэрэлдэх хэрэггүй. Харин оронд нь хэсэг чимээгүй байгаад үзээрэй. Уур амьсгал арай өөрөөр эргэнэ гэдэгт итгэлтэй байна.


5. ГАРАХ ҮР ДАГАВРЫН ТАЛААР БОД
Уурандаа хэлсэн үг, хийсэн үйлдэл тань дараа ямар үр дагавар гаргаж болох талаар эргэцүүл. Уурлахаасаа өмнө үүний талаар сайтар бодсоны дараа таны бодол өөрчлөгдөх болно.

#Anger #Teenegars #Advice