Д.Төрмөнх: Японы МОНБУШО ТЭТГЭЛГИЙГ хүртэхийн тулд жилийн өмнөөс бэлдсэн


Үжин | YOLO.MN
2017-12-11

Аливаа өндөр хөгжилтэй орны дээд боловсролыг тухайн улсын 100 хувийн тэтгэлэгээр хүртэнэ гэдэг маш том аз завшаан билээ. Тиймээс бид томоохон тэтгэлэг хүртсэн хүүхэд залуусын туршлага, зөвлөгөөг цаг алдалгүй та бүхэндээ хүргэхийг зорьдог. Энэ удаад бид та бүхэндээ, хэдхэн хоногийн өмнө Японы Засгийн газраас зарлагддаг Монбушо тэтгэлгийн эзэн болсон Д.Төрмөнх хүүтэй уулзуулъя.

YOLO: Өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач.
- Намайг Д.Төрмөнх гэдэг, 17 настай. Энэ жил Нийслэлийн 1-р дунд сургуулийг төгссөн.

YOLO: Саяхан Япон улсын засгийн газраас зарлагдсан Монбушо тэтгэлгийг хүртсэн шүү дээ. Энэхүү тэтгэлгийг хэрхэн авсан болон ямар арга барилаар бэлдсэн талаараа сонирхуулаач?
- Яг нэг жилийн өмнөөс л Монбушо тэтгэлэгт бэлдэхээр эрчимтэй эхэлсэн. Шалгалтаа физик, англи хэл, математик гэсэн гурван хичээлээр өгдөг юм. Би англи хэл, математик гэсэн хичээлүүддээ суурь сайтай ч физикийн хичээлийг тийм ч сайн мэддэггүй байлаа.

Тэгээд физикээ нэлээн давтах шаардлагатай болж сайн гэсэн сургалтын төвүүдийг хайж эхэлсэн. Олон хүний зөвлөснөөр болон хамгийн сайн нь гэх хүмүүсийн хандлагаар би "Зирвэ" сургалтын төвийг сонгож физикээ бараг сууриас нь бэлдэж эхэлсэн дээ. Сая хоёр хоногийн өмнө тэнцсэн гэдгээ дуулаад маш их баяртай байна.

YOLO: Монбушо тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй тайлбарлавал?
- Японы Засгийн газраас зарладаг энэхүү тэтгэлэгт хүсэлт гаргагч 17-22 настай, дунд сургуулийн боловсролтой байх ёстой. Энэхүү 100 хувийн тэтгэлгийг жил бүр Монголоос 20 хүүхдэд олгодог бөгөөд Японы засгийн газраас хөгжиж буй орнуудын хүүхэд залууст олгодог тэтгэлэгүүдийн нэг төрөл юм. Шалгуур, шалгалт нэлээн өндөртэй. Маш их хөдөлмөрлөснийхөө хүчинд л энэхүү тэтгэлгийг авч чадлаа.

YOLO: "Зирвэ" сургалтын төвд суралцсанаар чамд хэр ахиц гарсан гэж чи боддог вэ?
- Мэдээж маш сайн ахиц гарсан. Орж ирэхдээ суурь байхгүй бодож чадах бодлого маш цөөхөн байсан. Одоо бол олимпиадын хэмжээний хүнд бодлогуудыг бодож чаддаг болсон. Нэг жилийн хугацаанд дунд сургуульд үзэх бүх агуулгыг сурч чадсан даа.


YOLO: Тус сургалтын төвийн ямар заах арга барил чамд хамгийн их таалагдсан бэ?
- Долоо хоногт нэг сэдвийн дагуу дагнаад хичээлээ заадаг нь их амар байдаг. Учир нь өдөрт нэг шинэ хичээл бус тухайн сэдвийн дагуу маш нарийн, шат дараалалтайгаар удаан хугацаанд бэлдэх нь чанартай бөгөөд маш үр дүнтэй. Нөгөө талаас дунд сургуулиа физикийн хичээлдээ санаа зовох зүйлгүй төгссөн нь нэг сумаар хоёр туулай буудахтай адил санагдсан.

Мөн хийж чадахгүй байгаа бодлогоо хүссэн үедээ ирээд багш нараасаа асуучихдаг байсан. Ангид орой 20 цаг хүртэл хичээлээ хийгээд суух боломжтой. Тиймээс би өдөр бүр хичээлээ тараад ирж бэлдээд, мэдэхгүй юм байвал асуугаад явдаг байсан.

YOLO: Мэргэжлээ сонгосон уу?
- Ямар ч байсан инженер болно л гэж боддог. Гэхдээ чухам юуны инженер гэдгээ одоогоор хараахан шийдээгүй байна.

YOLO: Дараа дараагийн жилийн Монбушо тэтгэлэгт бэлдэхээр төлөвлөж байгаа хүүхэд залууст хандаж өгөх зөвлөгөө байна уу?
- Бэлдэх хугацаагаа аль болох эрт эхэлсэн нь л дээр. Гэхдээ хэрхэн бэлдэх, ямар шат дараалалтай системтэй бэлдэх вэ гэдэг нь маш чухал. Тиймээс туршлагатай байгууллага сургалтын төв дээр хандсан нь зүгээр. Би бол "Зирвэ" сургалтын төвийг л санал болгоно. Би анх үнэхээр суурьгүй ирсэн бол нэг жилийн дотор маш сайжирсан. Нөгөө талаас хөдөлмөрлө, хичээ. Гэхдээ зүгээр ч нэг хөдөлмөр биш, бүр маш сайн хөдөлмөрлөх хэрэгтэй.

Мөн нэг зүйлийг өөрийн алдаан дээрээс иш татан хэлэхэд шалгалтан дээр бүх зүйлийг мэдэж байгаа мэт санагдавч дахин дахин шалгаарай гэж зөвлөе. Учир нь би нэг санамсаргүй жижиг алдаанаас буюу нэмэх ёстой байсан зүйлийг хасаж оноо алдсан. Хугацаа нь 60 минут, 20 бодлого бодно гэж тооцвол нэг бодлогийг 3 минутад бодох шаардлага гарна. Тиймээс цагаа нарийн тооцоолоод, алдаагаа сайн хянах юм бол асуудалгүй юм.

"Зирвэ" дээр ч өмнөх жилүүдийн тестэн дээр яг жинхэнэ шалгалт өгч байгаа юм шигээр 60 минутад 20 бодлого бодож байсан минь мөн сайн бэлтгэл болсон.

YOLO: Ярилцсанд баярлалаа. Цаашдынх нь хичээл сурлагад амжилт хүсье.
- Баярлалаа.

Та бүхэн "Зирвэ" сургалтын төвийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

#Zirve #EducationCenter #Scholarship