ЗАХИДАЛ: Оюутан хүнд ажил олдохгүй бол яана аа?


ССҮТөв | YOLO.MN
2017-12-08

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Тэднээсээ үргэлж мөнгө авах үнэхээр хэцүү байдаг.

Цалин болон бусад зүйлд дээр асуудал гарвал хаана хандах бидэн шиг охид залуусыг хамгаалах хууль эрх зүйн байгууллага байгаа юу?

Сайн байна уу. Би одоо 18 настай, эмэгтэй хүүхэд. Би энэ жил оюутан болсон бөгөөд төлбөр өндөртэй сургуульд сурахын хажуугаар дотуур байранд амьдрах болсон. Гэр бүл намайг юугаар ч дутааж байсангүй. Гэхдээ тэднээсээ үргэлж мөнгө авах үнэхээр хэцүү байдаг. Ажилд ороход юу шаардах вэ? Оюутан хүнийг цагийн ажилд авах болов уу? Цалин болон бусад зүйлд дээр асуудал гарвал хаана хандах бидэн шиг охид залуусыг хамгаалах хууль эрх зүйн байгууллага байгаа юу?

ЗӨВЛӨГӨӨ: Мэдээж цагийн ажил хийж болох ч хичээлээ орхигдуулж болохгүй шүү.

Цагийн ажлаа судал, сонин зараас харах боломжтой.

Сайн байна уу . Захиа илгээсэнд баярлалаа. Өөрөө бие дааж  мөнгө олох хүсэлтэй байгаа бодол чинь их мундаг байна.  Мэдээж цагийн ажил хийж болох ч хичээлээ орхигдуулж болохгүй шүү.

Цагийн ажлаа судал, сонин зараас харах боломжтой.
Цагийн болон бүтэн цагийн ажилд орох үед хөдөлмөрийн гэрээ байгуулдаг тул цалин дээр асуудал үүсвэл, хөдөлмөрийн гэрээ хийсэн бол чамайг хамгаалах хууль эрх зүйн орчин байгаа.  

Ажилд ороход юу шаардлагатай  мөн ямар цагийн ажил байна гэдэг мэдээллийг  дүүрэг, нийслэлийн хөдөлмөрийн биржээс авч болно.  Мөн цагийн ажил хийх хүсэлтэй байгаа  байгууллагынхаа хүний нөөцийн менежертэй уулзаж мэдээлэл авч болно. Дүүрэг, нийслэлийн хөдөлмөр хамгааллын хэлтэст ажил мэргэжлийн зөвлөгч нар ажилладаг ба карьерийн зөвлөгөө өгдөг. Өөрөөр хэлбэл ажил эрхлэхтэй холбоотой асуудлаар карьер зөвлөгч нарт хандвал илүү үр дүнтэй.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.


Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
М. Анир

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Student #PartTime