Билл Гейтсээс чамд өгөх зөвлөгөө


Т.Тэргэл | YOLO.MN
2017-12-07

Хийж байгаа зүйлдээ заримдаа шантарч, бүр мөсөн орхимоор санагддаг. Гэхдээ та шантаран орхивол маргааш өглөө сэрээд харамсана. Дахин эхлэх шаардлага гаргахгүйн тулд алдаагаа засан цааш тэмүүлээрэй. Тэр хүч таны сэтгэлд бий. Мөн дэлхийн тэрбумтан Билл Гейтсийн дараах зөвлөгөө тус болно.

1. Амьдрал мөнхийн сайхан байдаггүй учир аливаа нэг эрсдэл чамд хэзээ нэг өдөр тулгарна гэдэгтэй эвлэр.
2. Амьдралд чи өөрийгөө хэрхэн үнэлдэг нь чухал биш, харин амьдралд чи өөрийгөө үнэмшүүлж хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй.

3. Сургуулиа төгсмөгц өндөр цалинтай ажил хүлээж байгаа гэж мөрөөдөх хэрэггүй.Чи дорвитой бүтээлч ажил хийж байж ямар нэгэн өндөрлөгт хүрнэ.
4. Хэрвээ чи багшаа ядаргаатай залхуутай гэж бодож байвал "Босс" болно гэсэн мөрөөдлөө хая. Чамайг даалгавраа хэрхэн биелүүлэхээс хамаарч хөрөнгөтэй босс болох гараа эхэлнэ.

5. Захын наймаачин, гудамжны хог цэвэрлэгч нарыг битгий дорд үз. Эрт үеэс одоог хүртэл  ямар ч ажлыг сайхан завшаан гэж хүлээж авч байсан хүмүүс л амжилт олж авч байсан.
6. Чамд тулгарсан бүхий л асуудал эцэг эхтэй чинь холбоогүй. Энэ бол чиний амьдрал. Хэн нэгнийг буруутгах эрх байхгүй.
7. Өөртөө шаардлага тавих чадвартай журамтай амьдарч сур!

8. Сургуульд чи өчнөөн шалгалт өгнө. Сайн муу үнэлгээ бол хүний авч л байдаг үнэлгээ. Харин бодит байдал дээр чи ганц л удаа шалгалт өгнө.
9. Амьдралд жилийн дөрвөн улирал гэж байдаггүй, зуны амралт ч гэж байхгүй гэдгийг ойлго. Цөөхөн хэдэн ажил олгогч нарын ачаар чи өөрийгөө олдог гэдгийг ухаар.

10. Телевиз, киногоор хүмүүс ихэнх цагаа кафе, өөр бусад газарт өнгөрүүлэхийг хараад амьдрал тийм гэж ойлгох хэрэггүй. Учир нь тэд ажил дээрээ байгаа гэдгийг сана.

11. Нүдний шилтэй онц сурлагатан хүүхдүүдтэй сайн харьцаатай бай. Хожим тэд чиний дарга болох магадлал их байдаг.
12. Чи босс болохоор шийдсэн бол өөрийнхөө дүр төрхийг анхаар. Тамхи татсан улаан ногоон үстэй бол энэ чиний шинж биш.

13. Чи амьдарч дуусаад бусадтай яг л ижил хорвоогийн мөнх бусыг үзнэ. Тиймээс утга учиртай амьдрах төлөвлөгөөгөө одооноос гарга.
14. Яг одоо амьдарч байгаа үеэ хайрла. Хэзээ нэг өдөр хүүхэд байх хамгийн их аз жаргал байсныг ойлгоно.

#БиллГейтс #Advice #Teenagers