Энэ сарын 15-н гэхэд талбайн сүлд модыг чимэглэж дуусна


Сондор | YOLO.MN
2017-12-07

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах нийслэлийн ажлын хэсгийг байгуулжээ.

Баярын хүрээнд Улаанбаатар хотын төв талбайд жил бүр сүндэрлэдэг сүлд модыг засч эхэллээ. 22 метр өндөр сүлд модыг чимэх ажилд "Гэрэлтүүлэг чимэглэл" ХХК ханцуй шамлаж байгаа бөгөөд энэ сарын 15 гэхэд дуусгах юм.  

Сонирхуулахад, уг сүлд модыг 2008 онд худалдан авч, 2016 онд засч сэлбэн, гэрэлтүүлэг болон тоглоомыг нэмсэн байна.

#NewYear #Emblem