Хилийн чанадад төрж өссөн, аж төрдөг Монгол хүүхдүүдэд Эх түүхийн зохих мэдлэгтэй болох, Монголын хэл, түүх, соёл, зан заншлыг мэдэх сонирхолтой болгох зорилгоор Монгол улсын гадаад хэргийн яам, Түүхийн улсын олимпиад зохион байгуулах дэд хороо болон МУИС, ШУТИС, МУБИС хамтран "Эх түүхийн олимпиад"-ыг зохион байгуулах гэж байна. Энэхүү олимпиадыг 2016 оноос хойш зохион байгуулж эхэлсэн бөгөөд энэ удаа хүрээгээ өргөтгөн хилийн чанадад төрж өссөн Монгол хүүхдүүдийн дунд тусгайлан зохион байгуулахаар болжээ.
Хэн оролцох боломжтой вэ?
"Эх түүхийн олимпиад"-ыг дунд, ахлах сургуулийн сурагч гэсэн хоёр ангилалд, нэг үе шаттай зохион байгуулна. Уралдаанд Монгол Улсын иргэн, эсэхүл өмнө нь иргэн байсан Монгол хүний хилийн чанадад төрж өссөн 11-18 насны хүүхэд оролцоно.
Дунд сургууль: 11-14 насны сурагч
Ахлах сургууль: 15-18 насны сурагч
Хэзээ, хаана болох вэ?
Олимпиад цахимаар явагдах бөгөөд 2017 оны 12 сарын 9-ны 00:00 цагт эхэлж 23:59 цаг хүртэл үргэлжилнэ. Сурагчид гэр, сургуулиас цахим хаягаар орж доорх даалгаварыг гүйцэтгэнэ.
Даалгаврыг хэрхэн гүйцэтгэх вэ?
Цахим сорилго болон эссе бичлэг гэсэн хоёр даалгаврыг гүйцэтгэнэ. Сорилыг Монгол хэлээр гүйцэтгэх ба энэ нь үнэлгээний 50% байна. Эссег Монгол болон бусад (Орос, Англи, Герман, Солонгос, Япон) хэлээр бичих ба энэ нь үнэлгээний 50% байна.
Уралдааны дүнг арван хоногийн дараа Түүхийн улсын олимпиад зохион байгуулах дэд хорооны цахим хуудас болон Монгол улсын Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан зарлаж, шагналыг гардуулна.
Шагнал: Олимпиадад оролцсон сурагч бүрд Талархал гардуулна.
Дунд сургуулийн насны ангилалд:
Тэргүүн байр: Нэг сурагч – Өргөмжлөл , Харгалзах хүний хамт Эх орондоо ирэх онгоцны тасалбар, Хөвсгөл далайд амрах урилга
Дэд байр: Хоёр сурагч – Өргөмжлөл, Ивээн тэтгэгч байгууллагын шагнал
Гутгаар байр: Хоёр сурагч – Өргөмжлөл, Ивээн тэтгэгч байгууллагын шагнал
Ахлах сургуулийн насны ангилалд:
Тэргүүн байр: Нэг сурагч – Өргөмжлөл , Харгалзах хүний хамт Эх орондоо ирэх онгоцны тасалбар, Хөвсгөл далайд амрах урилга
Дэд байр: Хоёр сурагч – Өргөмжлөл, Ивээн тэтгэгч байгууллагын шагнал
Гутгаар байр: Хоёр сурагч – Өргөмжлөл, Ивээн тэтгэгч байгууллагын шагнал
Мөн Оюу Толгой, Голомт банк, Эрдэнэс Монгол зэрэг дэмжигч байгууллагуудын шагналыг бүх оролцогч нарт DHL-ээр батламжийн хамт хүргүүлнэ.
Бүртгэл: 2017 оны 12 сарын 7-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд цахимаар ЭНД дарж бүртгүүлнэ үү!
Дэлгэрэнгүй мэдээллийг Түүхийн улсын олимпиад зохион байгуулах дэд хорооны цахим хуудас болон суугаа орон дахь Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газруудаас авах боломжтой.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх