АНУ-ын ЭСЯ-наас төгсөх ангийн сурагч солилцооны хөтөлбөрөө зарлалаа


Үжин | YOLO.MN
2017-12-05

Монгол дахь АНУ-ын ЭСЯ-наас 2018-2019 онд хэрэгжүүлэх, төгсөх ангийн оюутан солилцооны хөтөлбөрөө зарлалаа. Энэ хөтөлбөр дэлхийн олон оронд хэрэгждэг аж.

Хөтөлбөрийг АНУ-ын Төрийн департаментын Боловсрол, соёлын хэлтэс санхүүжүүлдэг байна. Солилцоонд шалгарсан оюутнууд нэг улирлын турш АНУ-ын их сургуульд сурна.  

Хөтөлбөрийн зорилго нь сурагч хүүхдүүдэд Америкийн соёл, боловсрол, өдөр тутмын амьдралын талаар мэдлэг, мэдээлэл олгох юм.  

Хөтөлбөрт хамрагдах хүүхдүүдэд Англи хэлний яриа болон бичгийн өндөр мэдлэгтэй байх, анги, хамт олондоо манлайлагч байх зэрэг шаардлагыг тавьдаг байна. Хүүхдүүдийн хүсэлтийг 2018 оны нэгдүгээр сарын 1 хүртэл хүлээн авна.

#USA #StudentExchange