СУРВАЛЖИЛГА: 1000 охид чууллаа


Э.Жавзмаа | YOLO.MN
2017-11-27

-Олон улсын хүчирхийллийн эсрэг өдөр боллоо-

Охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийг бууруулах олон улсын өдрийг тохиолдуулан Гүнж төв "Долоон гарагийн тэмдэглэл", "Шантралгүй урагшил" хэмээх номын зохиогч Ү.Оюунзулын санаачлагаар Нийслэлийн боловсролын газар, Хүүхдийн урлан бүтээх төвийн дэмжлэгтэйгээр "Охидын хүч-Нийгмийн өөрчлөлт" 1000 охидын уулзалт амжилттай болж өндөрлөллөө.

Энэхүү арга хэмжээ нь 11-р сарын 25-ны өдөр буюу өнгөрөгч Бямба гарагт  Хүүхдийн урлан бүтээх төвд зохион байгуулагдсан юм. Салбар бүрийн төлөөлөл болсон манлайлагч залуу эмэгтэйчүүдийн түүхийг сонсож тэднээс суралцан, урам зориг авсан уулзалт болсныг энд онцлон тэмдэглэе. Түүнчлэн сэтгэл зүйн, эрүүл мэндийн, гоо сайхны, нийгмийн оролцооны төлөөлөл болсон байгууллагуудаас зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой мэдээллийн экспо байршсан юм. Зохиогч Ү.Оюунзул “Долоон гарагийн тэмдэглэл” номоо уулзалтад  ирсэн бүх охидод бэлэглэсэн юм.

Мөн мэдээлллийн экспо буюу охидод зориулсан дараах зогсоол ажилласан юм.

Үүнд:

Гүнж төв
Хүчирхийллийн эсрэг үндэсний төв
Хөөрхөн зүрхнүүдийн аян
Өсвөр үе итгэл төв
Ypeer
Сэтгэл судлалын үндэсний төв хамтран ажиллаа.

Бас нэгэн сонирхолтой үйл явдал бол 9 настай Нандинчимэг, 13 настай Мишээл нар нь өөрсдийн гараар сонирхолтой гар урлал гоёл чимэглэлийн зүйлс бэлтгэдэг авьяаслаг охид бөгөөд тэд энэхүү өдөр өөрсдийн бүтээлүүдээ худалдаалж байлаа. Уулзалтанд ирсэн охид тэдний бүтээлийг сонирхон зарим бүтээлийг нь худалдан авч байсан юм.


Та бүхэндээ зочин илтгэгч нарыг танилцуулж байна.

Охидод үнэтэй зөвлөгөө өгч урам хайрласан зочиддоо 1000 охидын зүгээс баярласанаа илэрхийлье. Органик гоо сайхны бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэгч "Гоо" брендийн үүсгэн байгуулагч, "Бурханлиг гоо сайхан" ХХК ерөнхий захирал М.Гонгорсүрэн

 

 


Зэвсэгт хүчний 310-р ангид ой ашиглалт, ойжуулалтын тасагт хэсгийн даргаар ажилладаг, НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байсан Судан улсад 3 болон 6-р ээлжийн цэргийн багт үүрэг гүйцэтгэж байсан энхийг сахиулагч Р.Энхмандал

 

 


"Долоон гарагийн тэмдэглэл", "Шантралгүй урагшил" хэмээх гайхалтай бүтээлүүдийн эзэн зохиогч, лектор Ү.Оюунзул

 

 

 


Рио тинто болон Оюу толгойн гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж Ютагийн их сургуулийг металлургийн инженерээр төгссөн. АНУ-д хоёр гаруй жил ажилласан туршлагатай. Залуу инженер Ц.Чимэд-Одон  

 

 


Тооцооллын Металлургичаар ажиллах хугацаандаа Reporting System болон Rata analystic  чиглэлээр мэргэшиж, Олон улсын чуулганд илтгэгчээр оролцож байсан хүчирхэг эмэгтэй Ц.Бадамгарав

 

 


"Гүнж" төвийн үүсгэн байгуулагч Ч.Ундрах


Энэ үеэр нийгэмд эерэг хандлагыг бий болгох, үзэсгэлэнд оролцсон барималчдын бүтээлийг олон нийтийн гудамж талбайд байршуулах, бичил цэцэрлэгт хүрээлэнг бий болгох төслийн эх үүсвэрийг тавих,  үзэсгэлэнгийн хугацаанд  уран бүтээлчдийн бүтээлчдийн бүтээлийг борлуулж үнийн дүнгээс 40%-ыг амьдралын хүнд нөхцөл байдалтай хэдий ч сурч боловсрох эрмэлзэлтэй хүүхдүүдэд сурч боловсрох үйлсэд нь зориулах зорилготойгоор Монголын урчуудын эвлэл болон Хүүхдийн урлан бүтээх төвийн дэмжлэгтэйгээр эмэгтэй уран бүтээлчдийн санаачлагаар зохион байгуулагдаж буй нийгэм дэх хүчирхийллийн эсрэг "Төөрдөг байшин" үзэсгэлэн тавигдлаа.

Энэхүү үзэсгэлэн нь энэ 24-28-ны өдөр хүртэл Хүүхдийн урлан бүтээх төвд дэлгэгдэх бөгөөд сонирхохыг хүссэн хүн бүрт нээлттэй юм байна.

Дээр дурдсанчилан Ү.Оюунзул зохиогч 1000 охидод  12 жил хөтөлсөн тэмдэглэлийн дэвтрээсээ санаа аван бичсэн "Долоон гарагийн тэмдэглэл" номоо бэлэглэсэн нь олон охидод урам зориг бэлэглэсэн үйл явдал болж чадлаа.






#Girls #Chatter