“ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТ, ГАДУУРХАЛТЫН ЭСРЭГ МИНИЙ ОРОЛЦОО” эссе бичлэгийн уралдаан зарлагдлаа


Сондор | YOLO.MN
2017-11-29

YOLO.mn сайт болон Нээлттэй Нийгэм Форум байгууллага хамтран хүүхэд залуусын дунд “Үе тэнгийн дээрэлхэлт, гадуурхалтын эсрэг миний оролцоо” сэдэвт эссе бичлэгийн уралдааныг зарлаж байна.

Уралдааны зорилго:
Өсвөр насны хүүхэд залуусын дундах үе тэнгийн дээрэлхэлт, гадуурхалтын шалтгаан, үр дагаврыг ойлгож, бусад хүүхдэд тайлбарлан хүргэх замаар энэ төрлийн  хүчирхийллийг буруулах, нийгмийн ойлголт, оролцоог нэмэгдүүлэхэд  энэхүү уралдаан чиглэж байна.
 
Уралдааны сэдэв, үндсэн чиглэл:
"Үе тэнгийн дээрэлхэлт, гадуурхалт, хүчирхийлэлийг зогсооход миний оролцоо" сэдэвтэй эссе бичлэг байна.

Хамрах хүрээ: 13-20 насны хүүхэд залуус оролцох боломжтой
 
Бүтээлд тавигдах ерөнхий шаардлага:

-  Дээр дурдсан сэдвийн хүрээнд байх
-  Дараах бүрдэл элементүүдийг агуулсан байх
1. Асуудал буюу үе тэнгийнхний дээрэлхэлт, гадуурхалтыг тайлбарлах/ тодорхойлох
2. Уг асуудалд хандах өөрийн хандлага, үзэл бодлоо илэрхийлэх
3. Боломжтой бол тодорхой тохиолдол, жишээ ашиглах
4. Асуудлыг шийдэх шийдэл санал болгох, эсвэл үеийн залуусдаа хандсан уриалга оруулах

-   Эссе бичлэг нь 300-аас дээш үгтэй, мөр хоорондын зай single, Arial фонтоор үсгийн хэмжээ 12-оор бичиж, файл хэлбэрээр илгээх
 
Уралдааны хугацаа болон хүлээх авах:
 
Уралдаанд оролцох бүтээлийг 2017 оны 11-р сарын 29-ний 15:00 цаг хүртэл файл хэлбэрээр  yolo@mongolcontent.mn хаягаар хүлээн авна. Мэйлдээ нэр, холбоо барих утасны дугаараа тодорхой бичсэн байх шаардлагатай.
Шилдэг гурван бүтээлийг 12-р сарын 01-ний өдөр зарлана.
 
Шалгаруулах журам:
Дээр дурдсан шаардлага хангаагүй, хугацаа хожимдсон бүтээлийг хүлээн авахгүй. Шилдэг гурван бүтээлийн эзэн тус бүрийг 50.000₮-ийн ваучераар шагнана.
Холбогдох мэдээллийг 99053242 утсаар лавлах боломжтой.
 
Эссе хүлээн авах цахим шуудан: yolo@mongolcontent.mn

#YOLO #ННФ #Teenagers #Essay