Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Ээжээсээ байнга мөнгө нэхээд байх хэцүү байдаг
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе! Би одоо 14 настай эмэгтэй хүүхэд. Ээж минь гадаадад ажилладаг би Улаанбаатарт эмээ ах нартайгаа хамт амьдардаг. Ээж надад хэрэглээний мөнгө гэж явуулдаг л даа гэхдээ тэр нь хичээл ном бие даалтны мөнгө зэрэг зүйлст амархан дуусчдаг. Тийм учраас надад ээжээсээ байнга мөнгө нэхээд байх хэцүү байдаг.
Иймээс би өөрөө өөртөө тохирсон ажил хийе гэж бодсон юм л даа. Өсвөр насны эмэгтэй хүүхдийн хийж болох найдвартай , аюулгүй , бага ч гэсэн цалинтай ажил байдаг болов уу? Хичээл өглөө ордог болохоор өдөр завтай байдаг. Уг нь гараараа юм хийж заръя гэхээр надад гарын эв дүй байдахгүй ххэ. Үүнд зөвлөж туслаач.
Баярлалаа
ЗӨВЛӨГӨӨ: Эв дүйгүй, туршлагагүй гэж бодож байвал эхлээд өөрийгөө хөгжүүлж чадвараа сайжруулж болно
Сайн байна уу. Захидал илгээсэнд баярлалаа. Захидалд дурьдснаар ээжийгээ мөнгө нэхэж зовоолгүйгээр өөрөө хэрэглээний мөнгөө ажил хийж олох гэсэн санааг нь хүндэлж байна мөн сайшаалтай байна. Гэхдээ манай улсад насанд хүрээгүй хүн ажил хийхийг дэмжсэн тогтолцоо одоогоор байхгүй, нөгөө талаасаа цалин авч ажил хийхэд тулгарах аливаа эрсдлээс хүүхдүүд та нарыг хамгаалах боломж бүрдээгүй гэж хэлж болно.
Харин чиний гаргасан дээрх санаа болох өөрийн сонирхолтой хийж чаддаг зүйлсээ гэрээрээ хийж зөв хүнд нь худалдаалах нь арай дээр санаа байж болох юм. Хэрвээ эв дүйгүй, туршлагагүй гэж бодож байвал эхлээд өөрийгөө хөгжүүлж чадвараа сайжруулж болно. Мөн чиний хичээлийн цагаас хомсолж магадгүй учир үнэхээр ажил хийхээр шийдвэл хичээл сурлагад чинь нөлөөлөхгүй байхад анхаараарай. Учир нь чиний хамгийн гол үүрэг бол сурах шүү дээ.
#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв,
Сэтгэл судлаач
Б.Энхлэн
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх