Сурагчид ханзны мэдлэгээ сорилоо


Үжин | YOLO.MN
2017-11-20

Япон хэлний сургалттай Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд зохион байгуулдаг "Ханзны гуравдугаар наадам" өнгөрсөн бямба гарагт болж, шилдгүүдээ тодрууллаа.
Энэ жилийн наадамд 11 сургуулийн 105 сурагч оролцож, япон хэлний мэдлэгээ сорьсон байна.

Уг наадам нь дунд сургуулийн болон ахлах сургуулийн тэмцээн гэсэн хоёр төрөлд хуваагддаг бөгөөд нэг төрөлд сургууль тус бүрийг төлөөлж таван сурагч нэг баг болон оролцдогоороо онцлог. Энэ жил дунд сургуулийн төрөлд 10 сургууль, ахлах сургуулийн төрөлд 11 сургуулийн сурагчид оролцжээ.

Ингээд энэ удаагийн буюу "Ханзны гуравдугаар наадам"-ын Ахлах сургуулийн төрөлд математик, япон, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай "Сакура" бүрэн дунд сургуулийн сурагчид хамгийн өндөр оноо авч нэгдүгээр байрт шалгарчээ.

Харин удаах байранд "Монгол коосэн" бүрэн дунд сургууль, гуравдугаар байрт "Шинэ Монгол" бүрэн дунд сургуулийн сурагчид шалгарлаа.

Харин дунд сургуулийн төрлийн

- нэгдүгээр байрт “Шинэ Монгол” бүрэн дунд сургуулийн сурагчид,
- хоёрдугаар байрт гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 23-р сургууль,
- гуравдугаар байрт 18-р сургуулийн сурагчид шалгарлаа.

Мөн Өвөрхангай аймгийн "Мэргэд" бүрэн дунд сургуулийн сурагчид Тусгай байрт шалгарсан байна.

"Ханзны наадам"-ыг  "Монголын япон хэлний багш нарын холбоо" МУБИС-тай хамтран зохион байгуулдаг бөгөөд жил ирэх бүр хүрээгээ тэлж буйг зохион байгуулагчид нь онцолж байв.

#Japan #PlankBed #Knowledge