Заримдаа бид зөв замаар яваад ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг санагдах үе байдаг. Чухам юуг хийх, асуудалд хэрхэн хандах хэрэгтэй болон хэрэггүйг ялгаж салгаж чадахгүй тохиолдол цөөнгүй. Тэгвэл бидний хүргэх дараах мэдээлэл чамд бага ч гэсэн тус болно гэж найдаж байна.
1. Өсвөр насанд л чиний ирээдүйд хэн болох чинь тодорхойлогдох учраас өөрийгөө маш сайн танин мэдэж, өөрийн хувийн зан чанартаа бие даан зохих дүгнэлтийг хийж өөрийн сайн муу чанаруудыг ялгаж сурах ХЭРЭГТЭЙ.
2. Өсвөр залуу насанд аливаа юманд маш их эрч хүчтэй, идэвхи санаачлагатай ханддаг тул өөрөөс гарч буй эрч хүчээ өөрийн сонирхолтой зүйлд зарцуулах ХЭРЭГТЭЙ.
3. Эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдээ өөрийнхөө дотоод ертөнцийг нээж, хийж чадах зүйлээ үйл хөдлөлөөрөө харуулж тэдэнтэй шударга, нээлттэй харилцаж байх ХЭРЭГТЭЙ.
4. Мөн эцэг эх, багш нар чинь чиний сайн сайхны төлөө аливаа зүйлийг хэлж ярьдаг учир тэднийг аль болох зөвөөр ойлгож байх ХЭРЭГТЭЙ.
5. Чи найзыгаа юу гэж тодорхойлж яаж харьцана найз чинь өөрийгөө чиний хандлагаар дүгнэдэг учраас найз нартаа ямагт үнэнч, шударга харьцаж үнэн зөв мэдээллийг дамжуулж байх ХЭРЭГТЭЙ.
6. Хичээл сургууль, ар гэрийнхээ ажлаа өдөр бүр төлөвлөж байх ХЭРЭГТЭЙ.
7. Эргэн тойрны хүмүүс, үе тэнгийнхэндээ би ямар сэтгэгдэл төрүүлж байгаа бол гэж хэт санаа тавих хэрэггүй. Өөрийнхөөрөө бай. Өөрийн сайн чанар дээр түшиглэн бусдын авууштай зан чанарыг өөртөө шингээж байх ХЭРЭГТЭЙ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх