Италид усан доор ургаж буй ГҮЗЭЭЛЗГЭНЭ


Аска | YOLO.MN
2017-11-16

Бодит бус мэт сонсогдох хэдий ч Итали улсад усан доор гүзээлзгэнэ тарьж байна. Ирээдүйд бүхий л төрлийн ногоо жимс тариалж болох боломжтой бөгөөд ингэснээр хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт маш том шинэчлэл гарна хэмээн тэд үзэж байгаа юм байна.

Нэмогийн цэцэрлэгт хүрээлэн гэгдэх энэхүү газар тариалангийн ферм нь Хойд Италийн эрэг доорх бөмбөлөг дотор байдаг. Энэ газрыг анх 2012 онд шумбагчдын хийсэн хайгуулын үндсэн дээр байгуулжээ. Бөмбөлөг нь газрын гадаргуунаас агаар болон нарны гэрэл нэвтрүүлдэг бөгөөд шинжилгээнүүдээс үзэхэд газар дээр ургасан ургамал ногооноос ямар нэг чанарын ялгаа тогтоогдоогүй байна.

Оcean Reef компаний захирал Сэржо Гамбэринид энэхүү усан доорх ферм байгуулах санаа нь далайн гайхамшгийг хүмүүст харуулъя, цоо шинэ зүйл бүтээн дэлхий ертөнцийг гайхшруулъя гэсэн санаанаас үүссэн гэжээ.

Ногооны хүлэмжүүд далайн амьтад болон шуургануудад өртдөг ч ямар нэг хор уршиг, хохирол амсаагүй гэнэ.

Одоогийн байдлаар 5 бөмбөлөг 5-10 метрийн гүнд хөвдөг бөгөөд бүрэн камержуулан төв оффисоосоо хянадаг аж.

#Italy #Nemo'sGarden #Strawberry