Аавынхаа мэргэжлийг өвлөсөн, АМЬТАН СУДЛААЧ РОБЕРТ хүү


Хонгороо | YOLO.MN
2017-11-14

Австралийн телевизийн од, байгалийн гэрэл зурагчин, байгаль хамгаалахын төлөө идэвхтэй тэмцэгч Роберт Кларенс Ирвин бол Австралийн телевизийн од, хүрээлэн буй орчин судлаач Стив Ирвин, Терри Ирвин нарын хүү юм.

Түүний аав "матарын ангууч" нэрээрээ олонд танигдсан Стив Ирвин нь "National geographic" телевизийн алдартай амьтан судлаач байсан бөгөөд 2006 онд "Тэнгисийн аюул таригчид" гэх баримтат цувралын үеэр 2.5метр далайн гүнд зураг авалт хийж байхдаа хорт загасны өргөст хатгуулан харамсалтайгаар амь насаа алдсан бөгөөд энэ үед Роберт хүү 3 настай  байжээ.

Роберт 2003 оны 12-р сарын нэгэнд төрсөн бөгөөд аав ээжийнхээ үйл ажиллагааг нь явуулдаг "Австралийн амьтны хүрээлэн"-д өсч, гэрээр хүмүүжжээ.

Дөнгөж нэг настай Роберт хүүгийн 3.8 метр урт, давстай усны матарт өөрийн гараар хоол өгч байгаа бичлэг нь олон хүнд хүрч, Квийнсланд мужийн захиргаа хүүхэд болон насанд хүрэгчдийг матарын торонд орохыг хориглосон хуулиа өөрчилжээ.

2009 онд "Виллиг Сулла: Дээрэмчдийн арлаас зугтсан нь" нэртэй кинонд туслах дүр бүтээж байсан бөгөөд 2012 онд  Стив Ирвиний "Зэрлэг байгалийн дайчид" нэртэй телевизийн цувралыг ээж, эгчийнхээ хамтаар хөтөлж, 2013 онд хамгийн алдартай шинэ залуу авьяастан гэх шагналыг хүртжээ. 2014-2015 оны хооронд "Зэрлэг байгалийн бодит үнэн" нэртэй телевизийн цувралыг хөтөлж байжээ.

2013 онд Лэйчлэн Грэг, Жэйк Виллз нартай хамтарсан "Үлэг гүрвэлийн ангууч" нэртэй номоо нийтүүлжээ. 2015 онд Британийн "Үхлийн аюулт арван могой" цуврал нэвтрүүлгийн Австралийн хортой могойнуудын дугаарт зочноор уригдан, Найжел Марвенд "Улаан бэлхүүст хор могой"-г олоход нь тусалжээ.

Мөн тэрээр 2016 онд Австралийн газарзүй, байгалийн гэрэл зурагчин шалгаруулах тэмцээнд оролцож 2-р байр эзэлж байсан юм.

Тэрээ энэ оны хоёрдугаар сард Жимми Фэллоны шоунд уригдан оролцож, Африкын жижиг матар, үсэрхэг армадилло, могой, удаан хөдөлгөөнд слот сармагчин зэрэг өхөөрдөм амьтдыг танилцуулжээ. Мөн Жиммигийн нэвтрүүлэгт үзэгчдийн хүсэлтээр дараа нь дахин оролцож хилэнц, хар баавгайн хоёр бамбарууш, хөлгүй гүрвэл, арвас хошуут, Binturong (мууран баавгай-bearcat), ногоон арвас хошуут, хаздаг яст мэлхий, хойд-америкийн дорго, имжний зулзага сэмжин (цовхрой) болон зэрлэг бодонгийн тооройг танилцуулж байжээ.

Роберт хүү энэ оны дөрөвдүгээр сард Ирвин Австралийн скаутын гишүүн, төлөөлөгчөөр сонгогдож, Австралийн амьтны хүрээлэн болон (Австралийн скаут) байгуулага хоорондын түншлэлийг албан ёсоор байгуулахад оролцжээ. Хамтын түншлэлийн зорилго нь хүүхэд залуусыг зэрлэг байгальтай холбох гүүр болох ажээ.

Роберт өөрийн байгуулсан Австралийн амьтны хүрээлэн гэх телевиздээ ажиллаж байгаа юм. Амьтанд хайртай аавынхаа үргэлжлэл болсон түүний хүсэл мөрөөдөл дуусашгүй дундаршгүй билээ.








#Australia #Star #AnimalScientist