Шинэ жилээр ДӨРӨВ ХОНОГ АМАРНА


Үжин | YOLO.MN
2017-11-10

Шинэ жилээр иргэд дөрөв хоног амрах нь. Учир нь арванхоёрдугаар сарын 29-ний баасан гарагт бүх нийтээр амардаг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр тохиож байна.

"Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуульд зааснаар арванхоёрдугаар сарын 29 болон нэгдүгээр сарын 1-ний шинэ жилийн баяраар бүх нийтээр амрахыг хуульчилсан байдаг. Харин тэдгээр өдрүүдийн хоорондох арванхоёрдугаар сарын 30, 31-ний өдрүүд амралтын бямба, ням гарагуудад таарч байна.
 

4.1.Нийтээр тэмдэглэх баярын өдөр:
4.1.4.Шинэ жил: 1 дүгээр сарын 1;
4.1.7.Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: 12 дугаар сарын 29


Дашрамд  дурдахад, энэ сарын 19 буюу өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр Их Эзэн Чингис хааны өдөр тохиож байна. Хуульд заасанчлан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд бүх нийтээр амардаг ч энэ удаад амралтын ням гараг таарч байгаа билээ.

#NewYear #Relax