Гадаад хэлний АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ олгох аппликэйшнүүд


Т.Тэргэл | YOLO.MN
2017-11-07

Интернет гар утас буюу техник технилоги өндөр хөгжисөн өнөөгийн нийгэмд хүссэн хэлээ онлайн болон апп-аар сурах боломжтой болсон. Чи өөрийн сурахыг хүссэн гадаад хэлнийхээ анхан шатны мэдлэгийг авч болох апп-уудыг танилцуулъя.

LEARN …….. PHRASES & WORDS
Дараах хэлүүд дээр гаргасан тус тус апп-тай бөгөөд энгийн хэрэглэгддэг олон яриаг бичвэр болон сонсоод дагаж хэлэх боломжтой байдаг.

Spanish, Russia, Korea, Germany, English, French, Japanese, Italian, Turkish, Chinese, Greek, Portugal
Arabic, Vietnamese, Thai, Dutch  гэх мэт тус тусын апп-тай билээ.

 

App store:  i-tunes
Play store:  playstore

Сурахыг хүссэн хэлнийхээ нэрийг цэгийн оронд бичин хайгаарай. Жишээ болгон Англи хэлийг сонгож авсан болно.


DUOLINGO

Энэхүү апп нь дотроо 70 гаруй төрлийн хэлтэй бөгөөд анхан шатны хэрэглээний үг болон дүрмийг зураг болон бичвэрийн аргаар дадлагажуулан сургадаг. Мөн харилцан яриа байдаг ба шалгалт өгч болдгоороо давуу талтай.

App store: playstore

 


 

ROSETTA STONE

Энэхүү апп нь дотроо 24 төрлийн хэлтэй бөгөөд амарханаас хүнд гэсэн төрөлтэй байдаг ба тэдгээрээс өөр тохирохыг сонгох боломжтой. Шинэ үг, дүрэм, яриа гэх мэтчилэн олон төрлийн дадлага ажилтай.

App store: i-tunes
Play store: playstore

 


QUIZLET FLASHCARDS

Энэхүү апп нь үг цээжлэхэд хамгийн тохиромжтой билээ. Өдрийн, долоо хоногийн, нэг сарын эсвэл Англи хэл, Герман хэл, Хятад хэл гэх мэтчилэн анги үүсгэх боломжтой. Мөн шалгалт авч цээжилж буй үгээрээ тоглоом тоглож болдог.

App store:  i-tunes
Play store:  playstore

#English #Learn #App