Модел Юнеско буюу Загвар Юнеско-ийн хурлыг ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс болон НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо хамтран ЮНЕСКО-гийн Бээжин дэх оффисын дэмжлэг дор гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Энэ жилийн хурал 11-р сарын 18-ны өдөр "Holiday Inn" зочид буудалд Юнескогийн сэдвийн хүрээнд 150 оролцогчтойгоор зохион байгуулагдах юм.
Модел Юнеско нь ЮНЕСКО-гийн Ерөнхий Ассемблейн загвар чуулган/хурал юм. Тус чуулганы үеэр оролцогч залуучууд НҮБ-ын гишүүн орнуудын элч төлөөлөгчийн дүрд хувиран, дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудлуудаар хэлэлцүүлэг өрнүүлдэг. Уг арга хэмжээний зорилго нь оюутан залууст дэлхий нийтийн өмнө тулгамдсан, чухал үйл явдлуудын талаар болон олон улсын харилцаа, дипломат ажиллагаа, мөн Юнеско-гийн өнөөгийн үйл ажиллагаа, хөтөлбөрийн талаар мэдлэг олгоход оршдог.
Хурлын нээлттэй шалгаруулалтын үр дүнд 16-24 насны нийт 150 гаруй оролцогчийг шалгаруулна. Баг бүр 7 төлөөлөгчөөс бүрдэх бөгөөд МЮМ хурлаар Юнеско-гийн салбарын Соёл, Боловсрол, Нийгмийн ухааны хүрээнд гурван хэсэгт хуваагдан хуралдах болно. Гурван салбар хуралдааны нэг нь англи хэлээр, бусад нь монгол хэлээр явагдах аж.
2017 оны МЮМ-ын төлөөлөгч багуудын батлан гаргасан тогтоолын төслийг Монгол улс дахь НҮБ болон ЮНЕСКО-ийн Бээжин дэх Төлөөлөгчийн газарт албан ёсоор өргөн барих юм.
Түүнчлэн энэхүү өргөх бичиг нь Монгол залуучуудын дуу хоолой, хүсэл сонирхлыг шийдвэр гаргагч, санаачлагчдад хүргэж буй бас нэг хүчин зүйл болдог юм.
Хурлаас шалгарсан шилдэг төлөөлөгч баг, илтгэгчид олон улсад зохион байгуулагдах НҮБ-ын загвар чуулган, залуучуудын хуралд эх орноо төлөөлөн оролцох эрхийн эзэн болох боломжтой.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг фэйсбүүк хуудсаас авах эсвэл 9911 8236 дугаарт холбогдон авах боломжтой.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх