Барууны алдартай хосын тоонд зүй ёсоор ордог байсан дуучин Жастин Бибер болон Селена Гомез хоёр эргэн нийлж байгаа бололтой. Учир нь тэд Лос Анжелест өчигдөр хамтдаа дугуй унаж, гудамжаар алхаж явжээ. Энэ үеэр Селена түүний мөрийг дэрлэж байсан нь зүгээр ч нэг найзууд бус дотно байгааг илтгэх аж.
Тэд орой нь тус хотын “Valley ice Center”-д хамтдаа очсон бөгөөд Жастин хоккей тоглосон юм. Түүний xоккей тоглохыг харан зогссон Селена ихэд аз жаргалтай бөгөөд бахархалтай харагдаж байжээ. Жастиныг тоглож дууссаны дараа Valley Ice Center-ээс гараад Селенагийн гэрт очжээ. Тэд гарч ирэхэд Жастиний хоккей тоглож байхдаа өмссөн xоккейн өмсгөлийг Селена өмссөн байжээ.
Мөн тэд өнгөрсөн Ням гарагт Лос-Анжелес хотын нэгэн сүмд очиж мөргөл үйлдээд, нэгэн жижиг цайны газарт өглөөний цай ууцгаасан юм. Тухайн үед тэднийг зүгээр л нөхөрлөж байгаа хэмээн хэвлэлүүд бичиж байсан боловч энэ удаагийнх яг л хосын болзоо шиг байсан нь фэнүүдийг нь төөрөгдүүлээд байгаа юм. Ямартай ч тэдний харилцааг дэмждэг шүтэн бишрэгчдэд нь энэ бүхэн маш сайхан мэдээ биз ээ.
Харин Абел яасан юм бол гэж үү. Дуучин Weeknd Селенагаас салсан гэдгээ мэдэгдсэн юм. TMZ-ээс мэдээлснээр салахыг хүссэн хүн нь Weeknd гэнэ. Тэрээр хосын харилцаанд удаан байхыг хүсээгүй, ганцаараа байх нь түүнд илүү таалагддаг хэмээсэн аж. Мөн түүний аялан тоглолт болон Селенагийн кино зураг авалт гээд уулзах цаг нь хомс байсан нь хос хөндийрөх шалтгаан болсон байж болох юм. Тэд нийт арван сар хамт байжээ. Тиймээс Селена Жастинтай уулзахаасаа өмнө Абелаас салсан байсан аж.
Жастинтай эргэн болзож байгаад Селенагийн гэр бүл тэр дундаа ээж нь дургүйцэж байгаа гэж эх сурвалж хэлж байгаа юм.
Тэдний хайрын түүхийн талаарх дэлгэрэнгүй мэдээг ЭНД дарж уншаарай.
Дэлгэрэнгүй намтрыг нь сонирхох бол зурган дээр нь дараарай
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх