RAIN: Би ээждээ "ДЭЛХИЙД АЛДАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БОЛНО" гэж амласан


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2017-10-27

Өмнөд Солонгос төдийгүй Азийн шилдэг од Жон Жихүн (Jung Ji Hoon) нь 1982 онд төрсөн бөгөөд бидний дунд "Рэин" (Rain) гэх нэрээрээ алдаршжээ. Тэрээр бүрэн хэмжээний долоон цомог гаргасан ба зургааг нь Өмнөд Солонгосын зах зээлд, нэгийг нь Японы зах зээлд гаргасан байдаг.

Түүнийг бага байхад гэр бүл нь түрээсийн мөнгөө өгч чадаагүйгээс болж байрнаасаа хөөгдөж, хамаатан садныхаараа хоноглодог байв. Ээж нь хүндээр өвдөж, ээжийнхээ эмнэлгийн төлбөрийг олохын тулд Рэйн алдартай нэгэн болохыг хүсэж эхэлжээ. Хэдийгээр бүжигчин, дуучин болохын тулд маш олон энтэртайментийн шалгаруулалтад орсон ч түүнд "Чамд авьяас байна, гэхдээ урлагийн хүний төрх алга" хэмээх нэг л хариултыг өгдөг байв.

Рэин: "Яг үнэндээ, шалгаруулалтын үеэр би сайн дуулж, сайн бүжиглэсэн. Ямар ч алдаа гаргаагүй. Гэхдээ надад давхраатай нүд байгаагүй" (эх сурвалж: CNN)

Нэгэн өдөр JYP-д орж, ээжийнхээ мэс заслын төлбөрийг олсон ч ээж нь хагалгааг даалгүй нас баржээ.  Энэ явдлын дараа  тэрээр Азийн шилдэг од болохын төлөө хичээнгүйлэн зүтгэж Hollywood-ын кинонд ч тоглоод амжсан юм. Тэрээр MTV-ээс шагнал хүртсэн анхны Солонгос хүн бөгөөд Урлагийн наадмуудаас нийтдээ 117 шагнал авчээ.

Түүнийг амжилтад хүргэсэн цомог нь "It’s Raining (2004)" бөгөөд Ази даяар сая сая хувь борлогдсон байдаг. Энэхүү цомгийн дараа түүнийг "Олон улсын од" гэж нэрлэж эхэлжээ.

Рэин 2003 онд олон нийтэд жүжигчин хэмээх тодотголоор танигдаж эхэлсэн бөгөөд түүний анхны олон ангит кино нь "Sang doo! Let’s go to school" байжээ. Харин түүний жүжигчний карьерын оргил үе нь "Full house" буюу Монголчуудын дунд "Миний байшин" хэмээх нэрээрээ танигдсан олон ангит юм.

Үүний дарааа тэрээр Hollywood хэмээх том зах зээлд хөл тавьжээ. Түүний анхны Америк уран сайхны кино нь "Speed Racer" байсан ба үүний дараа "Ninja Assassin" хэмээх уран сайхны киноны гол дүрд тогложээ. Ийнхүү тэрээр Hollywood-ийн киноны гол дүрд тоглосон анхны Солонгос хүн болсон юм.

Тэрээр 16 настайдаа Fanclub нэртэй хөвгүүдийн хамтлагт орсон бөгөөд харамсалтай нь уг хамтлаг олонд танигдаж чадаагүй аж. Ийнхүү 2002 онд ганцаарчилсан уран бүтээлч болсон ба  анхны цомгийнх нь нэр "Bad guy" байсан аж. Анхны цомогт багтсан хоёр дуу амжилттай байсан тул түүний дуучны карьер үргэлжилж тун удалгүй хоёр дахь цомгоо гаргажээ.

Ийнхүү 2005 онд "Rainy Day 2005 Tour" хэмээх аялан тоглолтоо эхлүүлж Азийн 8 оронд 14 тоглолт хийсэн байдаг.

Рэин 2006 онд Японд анхны тоглолтоо хийсэн бөгөөд тоглолтынх нь тасалбар ердөө 30 секунтэд зарагдаж байжээ.

Рэин 2013 оны Нэгдүгээр сард жүжигчин Ким Тэхитэй үерхэж буйгаа мэдэгдсэн юм. Хосууд  2017 оны нэгдүгээр сарын 19-нд гэрлэсэн бөгөөд тэд хэдхэн хоногийн өмнө аав, ээж болж бяцхан охиноо өлгийдөн авчээ.

Би алдрын оргилд хүрээгүй байхдаа таван өдөр хоолгүй хонож үзсэн. Учир нь надад мөнгө байгаагүй. Тэр үед "Яагаад хорвоо надад ингэж ханддаг юм бэ?" гэж өдөр болгон боддог байлаа. Гэхдээ би зорилгоосоо хазайгаагүй л дээ. Надад дуучин болох хоёр л шалтгаан байсан. Нэгдүгээрт дахиж өлсөхгүйн тулд, хоёрдугаарт ээждээ амласан учраас..."

RAIN

"Өмнөд Солонгосын жүжигчин Рэин TIME 100 жагсаалтад багтлаа. Барак Обама, Лэди Гага гээд шилдэг хүмүүстэй өрсөлдсөн энэ залуу Ази төдийгүй дэлхий дахинд нэр хүндтэй гэдгээ нотолж чаджээ"

-Times Magazine-

"Рэин АНУ-д зураг авалтанд ороод Өмнөд Солонгос руу буцсан. Тухайн үед Рэин, Рэиний менежер бид гурав хамт явж байсан юм. Мэдээж олон цагийн зураг авалт байсан учраас түүний VIP танхимд орж унтахыг санал болгосон. Гэтэл тэр надтай хань болно гээд огт унтаагүй миний хажууд сууж юм ярьсаар л байсан. Үнэндээ би тэр хүний хажууд хэн ч биш шүү дээ. Тиймээс л би тэр өдрөөс эхэлж түүний үнэнч шүтэн бишрэгч болсон"

-Продьюсер Шин Чонжи-

 

Дараах оддын танилцуулга мэдээллийг сонирхохыг хүсвэл зурган дээр дараарай wink
 

                          

              

                        

                

#Mother #Promise