Мэдээлэл технологийн эрин зуунд юм бүхэн шинэчлэгдэж хуучны гэх зүйлс аажим аажмаар устан алга болсоор байна. Та бүхэндээ ойрын ирээдүйд үгүй болох шатандаа орж буй ажил мэргэжлүүдийг танилцуулж байна. Тиймээс ямар ажил хийж карьерээ хөөх гэж байгаагаа доорх мэдээлэлтэй уялдуулж сайтар тунгаан бодоцгооно биз ээ.
КАСС
Касс болон кассчны ажил яваандаа хэрэгцээнээс гарч худалдан авалтууд хүний оролцоо шаардагдахгүйгээр онлайн хэлбэрээр хийгдэх болно.
ТЕЛЕМАРКЕТЕР
Суурин утас ашиглан хэрэглэгчидтэй холбогдох арга хуучирсаар удахгүй хэрэглээнээс гарах төлөвтэй. Бизнесийнхэн харилцагчидтайгаа харилцаа холбоо тогтоохдоо илүү орчин үеийн хэрэгсэл ашиглаж байгаа билээ.
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН КОМПАНИ
Интернет хөгжсөнөөр хүн аялахдаа аялал жуулчлалын компаниар дамжилгүй аялах гэж буй газрынхаа талаарх бүхий л мэдээллийг өөрөө интернет ашиглан олж аван аяллынхаа хуваарийг өөрөө гарган онгоцны билет зэргээ өөрөө худалдан авах боломжтой болох юм.
ТАКСИ
GPS-ийн тусламжтайгаар хүн хаашаа ч өөрөө төвөггүйхэн явах боломжтой юм.
ХЭВЛЭЛИЙН ГАЗАР
Бизнесийн ширүүн өрсөлдөөн дунд тунаж үлдэхийн тулд сошиал медиа маркетерүүдийн мэдээлэл хүлээн авах, хэрэгжүүлэх болон шинийг санаачлах чадвар улам хөгжиж байгаатай холбоотой хэвлэлийн газрууд үүд хаалгаа барих дөхөөд байна.
ШУУДАН
Үндэсний шуудан холбоо нь харилцаа холбооны нэг төрөл бөгөөд шуудангийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг төрийн байгууллага юм. Зах зээлийн нийгэм хөгжсөөр хувийн хэвшлийн шуудангийн компаниуд байр сууриа эзэлсээр байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх