Тун удахгүй Халловин буюу Сүнсний баяр болох гэж байгаа билээ. Тиймээс энэ баярын талаарх сонирхолтой мэдээлэл, баримтуудыг хүргэж байна. Мөн үдэшлэг цэнгүүнд явахад чинь туслах нүүр хувиргалтын бичлэгүүдийг үзэхээ мартуузай.
1. Halloween гэдэг нь All Hallows'Eve буюу Ариун ёслолын өмнөх өдөр гэсэн утгатай аж. Хожим энэ нэршил нь явсаар Halloween болжээ.
2. Энэ тэмдэглэлт өдөр нь 2,000 жилийн өмнө үүссэн гэхэд хэлсдэхгүй. Учир нь эртний Самхайчууд 11-р сарын 1-нд шинэ жилээ тэмдэглэдэг байсантай холбоотой. Удалгүй Америк, Ирланд, Англи, Францчуудын дунд дэлгэрэн өргөн тэмдэглэх болжээ.
3. Өмнөх өдөр нь буюу 10-р сарын 31-нд үхэгсэдийн ертөнцөөс сайн санаат сүнснүүд эргэн ирж хүмүүсийн бэлдсэн хоол болон дарсаар ундаалдаг бөгөөд ингэснээр муу санаат сүнснүүдээс хамгаалдаг гэж үздэг байна.
4. 2,5 тэрбум хувцас зөвхөн энэ баярт зориулан борлуулагддаг ба 6 тэрбум гаруй амттан болон чихэр, шоколаднууд зарагддаг гэсэн судалгаа гарчээ.
5. Хар муур, аалз, сарьсан багваахай зэрэг амьтад болон хулуу нь энэ баярын бэлгэ тэмдэг юм.
6. Хүүхдүүд 10-р сарын 31-ний шөнөөр хачирхалтай баатрын дүрд хувиран айлын хаалга тогшин чихэр гуйдаг. Тэд "Trick or Treat" гэж хэлэн чихэр авдаг байна. Энэ нь "чихрээр дайл эсвэл шоглуул" гэсэн утгатай тоглоомын үг юм. Хэрэв амттан өгөхгүй бол тоглоом шоглоом хийнэ гэсэн бяцхан хүүхдүүдийн хөгжилтэй арга мэх аж.
7. Бидний хамгийн сайн мэддэг нүд , амны хэлбэр гарган сийлсэн гэрэлт хулуу нь муу харын сүнснүүдээс хамгаалах, хөөн явуулах үүрэгтэй. Бусад хүнсний ногоонуудаар яагаад хийгээгүй юм бэ гэж бодож байж магадгүй юм, бусад ногоо жижиг бөгөөд амархан шатдаг учраас хулууг сонгожээ.
8. Ирландын домогт тэнгэрт байх догшин хүн Стинги Жакийн талаар гардаг ба тэрээр мөнхийн амрах газаргүй болж сүнс нь дэлхий даяар тэнүүчилж явдаг болсон гэдэг. Хулуу болон хүнсний ногоон дээр Жакийн дүр төрхийг сийлдэг болсон гэж ярьдаг.
9. Ихэнх хүмүүсийн хувирдаг сонгодог дүрүүд бол далайн дээрэмчин, зомби, цус сорогч, дракула , лусын дагина, шулам, сүнс, арга ясан хүн, мумми гэх мэт үлгэр туульсын дүрд ихэд хувирдаг. Аажим аажимдаа хэвшигдмэл байдлаасаа гаран маш олон төрлийн дүрүүдэд хувирах болсны жишээ бол аймшгийн киноны дүрүүд болон эгдүү хүргэм төрх хүчээ авч эхэлжээ.
10. Том хулуу ургуулахад маш их цаг шаарддаг ба энэ нь зарим хүмүүсийн хоббины нэгэн төрөл болжээ. АНУ-д тухайн жилийн хамгийн том хулууг шалгаруулан 25,000 ам доллараар шагнадаг байна.
11. Хүмүүс баярын арга хэмжээ, чихэр, хувцас, чимэглэл зэрэгт 2,5 тэрбум долларыг зарцуулдаг.
12. Trick or treat-д өгдөг шоколад, чихэрнүүдийн жагсаалтыг "Сникерс" одоогоор тэргүүлж байна.
13. Улбар шар, хар нь Халловины өнгө юм. Улбар шар нь намрын ургацтай холбоотой бөгөөд хар нь харанхуйг бэлгэддэг.
2017 ОНД ТРЕНД БОЛЖ БАЙГАА НҮҮР ХУВИРГАЛТУУД:
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх