Оюутнууд жендэрийн тэнцвэрт байдлыг хангах тухай үзэл бодлоо илэрхийлнэ


Үжин | YOLO.MN
2017-10-24

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнууд жендэрийн тэнцвэрт байдлыг хангах тухай асуудлаар өөрийн санал бодлоо илэрхийлж байна. 

Мэргэжил сонголт, элсэлт, сурах орчин, төгсөлтийн дараах хөдөлмөр эрхлэлтийн талаар тэд юу гэж үзэж байгааг өнөөдөр болж буй "ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДАЛ БА СУРАЛЦАГЧДЫН САНААЧИЛГА" бага хурлаар дээр дэлгэрэнгүй хэлэлцэнэ.

Хурлын дүгнэлт хаалт 15:00 цагт Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны арван давхарын хурлын танхимд болох юм байна. Мөн жендэрийн тэнцвэрт байдал сэдвээр залуусын бэлтгэсэн шилдэг 20 илтгэлийг шүүгчдийн бүрэлдэхүүн хэлэлцэж, шилдэг илтгэгчдэд шагнал гардуулах юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Жендэрийн үндэсний хороо, Улаанбаатар хотын Үйлдвэрлэл урлалын Политехник коллежоос зохион байгуулж буй энэ үйл ажиллагаанд нийт  90 МСҮТ, политехник коллежийн 40 мянга орчим суралцагчийг хамруулжээ.

#Gender #Student #Conference