СУРВАЛЖЛАГА: Сонирхолтой дугуйлан, сургалтын төвүүд нэг дор цугласан өдөр


-"Хөгжлийн харандаа экспо 2017" боллоо-

2014 оноос хойш зохион тогтмол зохион байгуулагдаж ирсэн Хөгжлийн харандаа экспо энэ сарын 20-21-ний өдрүүдэд МҮЭСТОрдонд  боллоо. Тус өдөрлөгт хүүхэд, өсвөр үеийнхэн, залуучуудад зориулсан төрийн болон хувийн өмчийн 60 гаруй албан байгууллага оролцсон юм. Тэгвэл тус өдөрлөгт оролцсон өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулж буй зарим байгууллага, сургалтын төвүүдийн товч мэдээллийг та бүхэнд хүргэе.

1. "ИХ МАСТЕР" ШАТАРЫН СУРГАЛТЫН ТӨВ

Монголын шатрын холбооны дэргэдэх тус сургалтын төвд 4 наснаас дээш бүх хүмүүс явах боломжтой. Тус сургалтын төвийн хувьд Монголын шилдэг багш нараар хүүхдүүддээ сургалтаа явуулдаг гэсэн юм. Дурдвал, Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч н.Баярболд, шатарын их мастер н.Мөнгөнтуул гэх мэт олон шилдэг багштай гэнэ.


2. МОНГОЛЫН ХҮҮХЭД ХӨГЖҮҮЛЭХ ХОЛБОО

Энэхүү холбоо нь нийт 36 гишүүн өдөр өнжүүлэхтэй. Улаанбаатар хотын хэмжээнд 33 гишүүн өдөр өнжүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Тус холбооны гишүүн өдөр өнжүүлэхүүдийн гол давуу тал нь хүүхдийн эрүүл, аюулгүй орчныг бий болгосон, хүүхдийн эрх хамгаалал хөгжлийн хөтөлбөртэй, хүүхэд нэг бүрийн онцлогийг харгалзан үзэх чадвартай болсноороо илүү онцлогтой гэнэ.


3. МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДОН

Энэхүү газрыг мэдэхгүй хүүхэд залуус ховор биз ээ. Хүүхдийн ордны дугуйлангуудад шинээр уртын дууны анги, монгол бичгийн анги шинээр нээгдсэн гэнэ. Тус төв нь захын дүүргийн хүүхдүүдийн авьяас чадварыг нээх зорилгоор 2015 оноос дүүрэг тус бүрт Монголын хүүхдийн ордны салбар дугуйлангуудыг нээж эхэлсэн. Түүнчлэн Монголын хүүхдийн ордон 60 жилийнхээ ойг угтаж баримтат кино хийхээр бэлтгэж байгаа гэнэ.


4. МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНЫ ДЭРГЭДЭХ СУРГАЛТЫН ТӨВ

Спорт урлаг болон боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дугуйлангуудтай. Спортын чиглэлээр сагсан бөмбөг, гар бөмбөг, газрын болон ширээний теннис, шатар гэх мэт сургалтууд явуулдаг гэнэ. Энэхүү сургалтууд хүүхдийг бие бялдар болон, сэтгэхүй талаас нь хөгжүүлэхэд оршдог.


5. ХҮҮХДИЙН ТУСЛАМЖИЙН УТАС 108

Үндэсний хэмжээнд 24 цагийн турш ажилладаг, үүрэн телефоны ямар ч оператороос үнэ төлбөргүй холбогддог. Тиймээс хүүхдүүдэд маань асуудал тулгарсан ямар ч үед бидэнтэй холбогдох боломжтой. Тус байгууллагын гол зорилго нь хүүхдийн тулгамдсан асуудалд сэтгэл зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, тэдний дуу хоолойг сонсох, үзэл бодлыг нь хуваалцах, мөн хүүхдэд хамгааллын үйлчилгээ үзүүлдэг. Одоогийн байдлаар мэргэжлийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтан 24 цагийн турш хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилдэг аж.


6. МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ

Энэхүү академи нь 2010 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Манай хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан сургалтын төрлүүд нь ой тогтоолт, цээж бодолт, рубик шоо, спорт өрөлт болон хүрдний сургалтууд байдаг. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 5 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулдаг гэнэ.


7. "GООD NEIGHBOURS" ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА
Тус байгууллага нь хүүхдийн эрхийг хамгаалах зорилготой үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн хүүхэд хөгжлийн төв байдаг ба 1-12 ангийн бүх хүүхдүүд хамрагдах боломжтой. Энэхүү байгууллагын онцлог нь хүүхдийн оролцоог чухалчилсан байдгаараа давуу талтай.


8. EDUCATION USA
Америкийн засгийн газрын тусламжтайгаар хэрэгждэг хөтөлбөр юм. Тус байгууллагын үйл ажиллагаа нь Америкд суралцах гэж байгаа хүмүүст "Америкт суралцах 5 алхам" сэдвээр үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгдөг. Мөн 7 хоног бүр Америкт суралцах 5 алхам сэдвээрээ үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг. Мөн Америкийн их дээд сургууль, коллежийн төлөөлөгч нар ирж сургуулиа танилцуулдаг. Бүх насны хүмүүст нээлттэй ба үнэ төлбөргүй гэдгээрээ давуу талтай гэнэ.


9. СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ
Сэтгэцийн эрүүл мэндийн төвд хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан үйл ажиллагаа өргөн хэрэгждэг. Хүүхдэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх сэтгэл зүйч, нарийн мэргэжлийн эмч нарын баг бүрэлдэхүүн ажилладаг. Сэтгэцийн эрүүл мэндийн төв гэдгийг дан ганц сэтгэцийн хурц өөрчлөлттэй, хэвийн бус хүмүүс ирдэг гэж ойлгож болохгүй. Хурц, архаг биш хэдий ч биед чинь ямар нэгэн өөрчлөлт гарсан бол мэргэжлийн хүнээс зөвлөгөө, зааварчилгаа авах хэрэгтэй. Мөн хүүхэд бүрт үнэ төлбөргүй үйлчилдэг аж.


10. ИНДИГО сургалтын төв
Индиго сургалтын төв нь 2016 оноос хүүхдэд зориулсан сургалтаараа үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар давтагдсан тоогоор бол 15000 хүүхдийг амжилттай сургаж төгсгөжээ. Насны ангилал нь 5-15 насны хүүхдүүдэд зориулсан нийт 12 хичээлээр элсэлт авдаг. Жишээ нь: Математик, англи хэл, бүжиг, каратэ, шатар, сорофан сампин гэх мэт аж. Уг төв нь ашгийн бус учир бүх суралцагчиддаа 70-80%-н хөнгөлөлттэй буюу 28000 төгрөгөөр суралцах боломжийг олгодог.


11. VOICE OF THE WORLD
Уг сургалтын төв нь боловсролын солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага бөгөөд Америк руу тэтгэлэгтэйгээр 40-70%-н байр хоол сургалтын зардлын тэтгэлэг зарлажээ. 35 мужид 120 гаруй мэргэжлийн чиглэлээр их дээд сургууль болон коллежуудтай хамтран ажилладаг. Англи, Австрали, Канад, Шинэ Зеланд, Япон, Сингапур гэх улсуудад бакалавр болон  магистраар суралцуулах хөтөлбөрүүдтэй. Мөн ерөнхий эрдмийн хичээлүүд дээр нэмэх нь англи хэл, япон, хятад, солонгос гэх мэт бүх хэлний сургалтууд явагддаг. SAT актемик TOEFL гэх мэт сургалтууддаа элсэлт аван 7 хоногийн турш хөнгөлөлт зарлажээ.

Оюутнуудад зориулсан зуны хөтөлбөр: Зуны гурван сар АНУ-д тус байгууллагаас тавьсан ажил болон америк ажил олгогчтой ажлын байран дээр цалинтай  ажиллахын хажуугаар өөрийн гэсэн мөнгөн хуримтлалыг үүсгэж, америк улстай танилцан хэлний мэдлэгээ дээшлүүлэх боломжууд нээлттэй гэнэ.


12. "ГОО МАРАЛ" суурь боловсролын академи

Ирээдүйд зөв хүн зөв иргэн болж төлөвших үндэс нь хүний суурь боловсрол төлөвшлөөс ихээхэн хамаардаг. Эцэг эхчүүдийн зүгээс суурь боловсролыг багш сурган хүмүүжүүлэгчид олгох ёстой гэсэн ташаа ойлголттой байдаг. Гэвч суурь төлөвшлийг эцэг эх асран хамгаалагчид багш нийгмийн ажилчидтай хамтран хүүхдэд бий болгох хэрэгтэй. Хамтран ажилласны үр дүнд бид зөв хүнийг нийгэмд бэлтгэдэг аж.
Хаяг: Гоо марал суурь боловсролын академи


13. МОНГОЛЫН СПОРТ ӨРӨЛТИЙН ХОЛБОО

Монголын спорт өрөлтийн холбоо нь дэлхийн спорт өрөлтийн холбооны гишүүн бөгөөд улс орон даяар тэмцээн уралдаан зохион байгуулах болон спорт өрөлтийн албан ёсны  бүтээгдэхүүнийг борлуулах эрхтэй байгууллага юм.

Спорт өрөлтөөр хичээллэхийн ач холбогдол:

-2 гараа тэнцвэртэй ашиглаж сурах,
-2 гарыг хянаж байдаг баруун зүүн тархийг хөгжүүлэх,
хөдөлгөөнд суурилсан спорт учир идэвхитэй бие бялдарын хувьд эрүүл байх,
-Орон зайг зохицуулах,
-Олон нийтийн уралдаан тэмцээнд оролцож өөртөө итгэх итгэлийг бий болгох
-Багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх гэх мэт спортын цоо шинэ төрөл юм.

Мөн сэтгэхүй бие бялдараа хөгжүүлэхийн зэрэгцээ олон улс, тив, дэлхийн хэмжээнд өрсөлдөх өндөр зэрэглэлийн тамирчин болох боломжтой.


14. KICKBOX

Уг спортоор хичээллэснээр аливаа гадны нөлөөнөөс биеэ хамгаалах, бүх биеийн булчинг нэгэн жигд хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх, тэсвэр тэвчээр суулгах зэрэг давуу талтай спортын нэг төрөл юм.


15. TOYO ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН АКАДЕМИ

Уг академи нь 1998 оноос сургалтын үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд 2008 оноос соробан сампин, баруун тархи хөгжүүлэх сургалтыг Монгол улсад анхлан нэвтрүүлж, одоогоор Улаанбаатар хотод 10 салбар, орон нутагт 20 гаруй салбараараа дамжуулан өндөр чанартай сургалтын үйл ажиллагаагаа явуулж буй салбартаа тэргүүлэгч туршлагатай хамт олон юм.

Сампингаар тогтмол хичээллэсэн хүүхдийн баруун зүүн тархи зэрэг хөгжиж, тархины тэнцлийг хангах боломж олгодог. Сампингаар хичээллэснээр дан ганц тоо хурдан бодож сурна гэх ойлголт ард үлдсэн байна. Сүүлийн үеийн судалгаагаар сампин нь хүүхдийн анхаарал төвлөрөл ой тогтоолт, төсөөлөл бодох чадвар зэрэг маш олон чадваруудийг суулгаж хөгжүүлж өгдөг давуу талтай нь батлагдаж байна.

#ХөгжлийнХарандааЭкспо #Teenagers