Өөрийн гараар хийсэн хос түлхүүрийн оосортой болцгооё


Сондор | YOLO.MN
2016-04-19

heart Хос зүүлт, утасны хос оосор, хос бугуйвч гээд л аливааг хосоор нь байлгах гээд л байдаг шүү дээ, бид. Өөрийн гараар хийсэн түлхүүрийн хос оосроор найз хөвгүүн эсвэл сайн найз охинтойгоо хосолмоор байвал чамд хийх аргыг зааж өгье.

Үүнийг хийхэд чамд (зурган дээр харагдаж байгаачлан) нимгэн эсгийн материал бүхий даавуу, нэг зөөлөн материал бүхий даавуу, жижиг шүрнүүд, жижиг тууз, жижиг товч, зүү утас, түлхүүрийн  2ш төмөр цагираг хэрэг болно. Гэхдээ сануулахад өөрийн хүссэн өнгө бүхий материал, хэрэгсэл ашиглаж болох юм шүү.

Даавуугаа том жижиг 4 ширхэг зүрхэн хэлбэртэйгээр хайчилна. Сүүлийн хоёр жижиг нь өөр өнгөтэй байвал ялгараад гоё харагдана. Тэдгээрийг зурган дээр харагдаж байгаачлан хэрж оёно. Дараа нь тууз товчоо мөн дээр нь барьж оёно. Түүний дараа бүгдийг нь нийлүүлж хамтад нь барьж хэрж оёно. Эцэст нь төмөр цагирагаа хийгээд л түлхүүрийн хос оосор бэлэн боллоо. yes
 

#LOVE #DIY