АНИМИЙН ЭЕРЭГ болон СӨРӨГ ТАЛ, түүнтэй холбогдох баримтууд


Э.Анужин | YOLO.MN
2017-10-18

"Анимэ" гэдэг үгнээс эхэлье.

Анимэ гэх үг нь баруунаас гаралтай нь гарцаагүй боловч хоёр таамган дээр байнгын үзэгчид нь зөрөлддөг.

1. Анимэ гэх үг нь Англи хэлний "Animation" буюу хүүхэлдэйн кино гэсэн үгийн япончилсон  хэлбэр.
2. Анимэ гэх үг нь Франц хэлнээ хүүхэлдэйн кино гэх утгыг илэрхийлэх "dessin anime" гэдэг үгнээс гаралтай хэмээн үздэг.

Тэгвэл хоёр дахь таамаг дэвшин гарах болсон шалтгаан: Дэлгэцийн animation буюу хүүхэлдэйн кино хамгийн анх Францад үүссэн, мөн анимэ хөгжлийн ид үе болох 1870-1980-аад оны сүүл хүртэл Францад анимэ дэлгэрсэн. Удалгүй Франц, Япон хамтарч анимэ хийж байсан гэдэг утгаараа Францаас үүсэлтэй гэх таамаг дэвшсэн.

Тэгвэл хамгийн зөв ойлголт нь: Франц болон Япончууд хамтарч ажиллахаас өмнө анимэ байсан гэдгээр нь animation гэдэг үгнээс гаралтай гэж ойлгох нь зөв юм.

Анимэ 1900 аад оны эхэн үеээс үүсэлтэй бөгөөд хамгийн анхны анимэ нь 1907 онд гарсан.

"Казудо шашин" буюу "Хөдөлгөөнт зураг" нэртэй 4 секунд үргэлжилдэг анимэ боловч үүнээс өмнө үзэгчдэд үзүүлсэн анимэ бол  "Имокава Мүкүзо" "Гэнканбан но Маки" буюу "Хаалгач Имокава Мүкүзо" гэдэг нэртэй 5 минут үргэлжилдэг анимэ юм.

Эхэн үеийн анимэ ихэвчлэн 3-10 минутын хэмжээтэй гардаг ба бага насны хүүхдүүдэд зориулагдсан байжээ.  Дэлхийн хоёрдугаар дайны үед Японы эзэн хаан бүх гарч байсан анимэг зогсоож зөвхөн цэргийн үзэл суртал тараах зорилгоор ашиглах зарлиг буулгаж байжээ.  "Мангагийн бурхан" гэж нэрлэгддэг Осаму тэзука гэх хүн Валт Диснэйн хүүхэлдэйн киноны зураглал хэв маягаас санаа авч өөрийн мангагаа хийх болсон нь орчин үеийн анимэ, мангагийн хэв маягийн үндсийг тавьж өгсөн юм. Мөн анимэ нь Японы эдийн засгийн нийт эргэлтэнд 200 тэрбум ам.доллар эргэлдүүлдэг гэсэн судалгаа гарсан нь хэр олон үзэгч хүүхэд залуус хэрэглэгчтэй болсоныг илтгэж байна.

Анимэд эерэг тал цөөнгүй боловч энэ удаад сөрөг талыг нь дурдья:

 1. Хэт туйлширмал үзэл бодолтой болгох.
 2. Нийгмээс тусгааралагдмал байдалтай болгох.
 3. Донтуулах шинжтэй (нэг эсвэл хоёр үзээд амтанд нь хэт их орвол бүх ангийг нь үзэж дуусгахыг хүсч түүн рүү тэмүүлэх хүсэл нь улам их төрнө)
 4. Нийгэмд хагарал, талцал үүсгэх нөхцөл бүрдүүлнэ.
 5. Цаг хугацааны баримжаагүй болгох.
 6. Тэд зөвхөн компьютертэй харьцаж, хийсвэр ертөнцөд амьдарна.
 7. Хувь хүний үзэл бодлыг алдагдуулах.
 8. Нүдны хараа, нойргүйдэл, мэдрэл гэх мэт хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.

Зарим хүүхдийг муу зүйл рүү уруу татаж оруулдаг

Судалгаан дээр үндэслэн гаргасан судлаачдын дүгнэлт: Анимэ стилийн кинонд ихэвчлэн тулаан, хүчирхийлэл, байж боломгүй хайр дурлал, элдэв сонин адал явдал гардаг нь хүүхдийн сэтгэхүйд сөргөөр нөлөөлж байна хэмээн үзжээ.

Жишээ нь, анимэ үздэг хүүхэд дор хаяж 12 анги үзэж дуусгахаас нааш санаа нь амрахгүй нэг ангийг дунджаар бодож үзэхэд 25 минут буюу нийтдээ 300 минут болно. Тэгвэл өдөрт дунджаар 8-9 цаг унтдаг бол танд 15 цаг үлдэнэ. Энэ 15 цагаас 8-аас ихгүй цагийг хичээлдээ зарцуулна тэгвэл 5 цагийг анимэ үзэж өнгөрүүлнэ үлдсэн 3-2 цагийг гэр бүл эсвэл найз нөхөддөө зарцуулна. Ийм бага цагийг гэр бүлдээ зарцуулах нь маш муу хэрэг бөгөөд гэр бүлээсээ илүү анимийг эхэнд тавьж байгаа юм.

Мөн дэлхийн бусад улс оронд анимэнаас болж амиа хорлох байдал хэд хэдэн удаа гарч байсан бөгөөд хүний сэтгэл санаанд яаж нөлөөлж байгаа нь харагдана.

Ямарваа нэг зүйл хоёр талтай байдгийн адил сайн тал мөн бий.

1. Хэлний мэдлэг сайжруулах.
2. Өөр улс орны соёлын байдал түүх болон  орчинтой танилцах.
3. Нэгдмэл ижил сонирхолтой найз нөхөдтэй болох.
4. Өөрийн гэсэн төсөөллийн ертөнцийг бий болгох.
5. Зурах авьяас нэмэгдүүлдэг гэх мэт сайн талууд бий.

Дээрх мэдээллээс үндэслэн зөвлөгөө хүргэхэд аливаа зүйлд хэмжээ хязгаар байж гэмээнэ илүү сонирхолтой байдаг гэдгийг санаарай. Тиймээс хэт донтож авталгүй, зөвхөн өөрийгөө хэсэг зуур зугаацуулахад л зориулж анимэ үзэх нь тохиромжтой юм. Хэрэв чи хэт донтоод байгаа мэдрэмж төрөх, чамайг тавгүй болгоод байвал даруй үзэхээ болих хэрэгтэй. Өөр сонирхох, хоббигоо болгох эерэг зүйлс хорвоогоор дүүрэн байна шүү дээ.

#Anime #Positive #Negative