"Цөм сургалт, судалгааны төв" нь "Миний сонголт, миний ирээдүй" сургалтыг энэ бямба гарагт буюу 10-р сарын 21-нд Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.
Энэ сургалтад ерөнхий боловсролын сургуулийн 800 сурагчийг хамруулах бөгөөд эдгээр сурагчдын 100 нь тусгай сургуулийн сурагчид байх юм.
"Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дийлэнх нь эдийн засагч, эрх зүйч мэргэжлээр суралцаж байна. Их, дээд сургууль төгсөгчдийн 60 гаруй хувь нь эрх зүйч, эдийн засагч мэргэжлээр, гурван хувь нь хөдөө аж ахуйн чиглэлийн мэргэжлээр төгсдөг.
Нийт их дээд, сургууль төгсөгчдийн гучин хувь нь төгссөн мэргэжлээрээ суралцдаггүй" гэж "Цөм сургалт, судалгааны төвийн менежер Я.Батсуурь хэлэв.
Энэ сургалт нь ЕБС-ийн төгсөгчдөд ажил мэргэжлээ зөв сонгоход нь туслах, зөвлөгөө өгөх, харилцан санал солилцох зорилготой аж.
Б.Цэрэнханд
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх