Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Харилцаагаа яаж буцаж сэргээх вэ? Буцаад яаж нийлэх вэ?
Би найздаа өөрөө жоохон эвгүй зан гаргацан юм л даа. Харилцаагаа яаж буцаж сэргээх вэ? Буцаад яаж нийлэх вэ? Би түүнтэй үерхээд 7 л хоносон байх. Тэгээд би өөрөө бараг харилцаагаа дуусгасан гэж боддог. Учир нь би түүнийг харахаар ичээд зугтаагаад байдаг юм л даа. Гэхдээ би сүүлийн үед буцаад нийлмээр санагдаад байх юм. Яаж буцаж нийлэх вэ? Бас түүнийг надтай нийлмээр байгааг нь яаж эвтэйхэн тойруулаад асуух вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Ийм үед өөрийн мэдрэмжээ нуугаад байх хэрэггүй
Сайн байна уу захиа илгээсэнд баярлалаа. Дараагийн удаа захиа илгээхээр болвол өөрийн нас, хүйс, асуудлынхаа талаар илүү дэлгэрэнгүй бичээрэй. Сэтгэл гэдэг тодорхой бүтэцгүй тул түүнийг өөртөө татахын тулд ингэвэл ингэнэ, ийм үйлдэл хийвэл тийм хариу үйлдэл гаргана гэсэн баттай зүйл байхгүй. Ийм үед өөрийн мэдрэмжээ нуугаад байх хэрэггүй. Гэхдээ тэрэн дээр очоод шууд өөрийн сэтгэлээ хэл гэж тулгаагүй шүү. Жишээ нь түүнтэй санаа зовохгүйгээр мэндлэх гээд үз, түүнд туслах зүйл байвал өөрийн чадах зүйлээрээ тусламж хүргэх гэх мэт чи өөрийнхөө зүгээс хийж чадах зүйлийг хийсэн байхад харамсах зүйл байхгүй шүү дээ.
#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв,
Туслах сэтгэл судлаач
М. Анир
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх