Хонконгийн И-СПОРТЫН ТАМИРЧИД 25 хүрээд спортоо орхидог


Хонгороо | YOLO.MN
2017-10-10
Зүүн гар талаас: LOFs, Ryan Chow, Deer

Намайг бага байхад эцэг эх минь "Чи видео тоглоом тоглоод амьдарч чадахгүй" хэмээн үргэлж хэлдэг байсан. Гэвч тэдний буруу байсныг баталж чадсан. И-спорт буюу мэргэжлийн видео тоглоом нь сүүлийн хэдэн жилд эрчимтэй дэлгэрч байгаа бөгөөд 2022 оны Asian Games-н үеэр сагс болон усан сэлэлттэй зэрэгцэн зохион байгуулагдахаар болоод байна.

И-спорт бол танаас ихээхэн цаг хугацаа, анхаарал шаарддаг спорт хэмээн хэлсэн 20 настай Deer гэх бүсгүй Хонгконгдоо хамгийн алдартайд тооцогддог League of Legends-г гурван жилийн өмнөөс тоглож эхэлжээ. Тэрээр тун алдартай PandaCute багийн өндөр үнэлгээтэй эмэгтэй тамирчин бөгөөд ихэнх цагаа багийнхантайгаа харилцаагаа хөгжүүлэх, тоглоомын дүрүүдтэй өөрийгөө танилцуулах, тактик боловсруулах зэрэгт зориулдаг учраас “гэр бүлдээ зарцуулах цаг тун хомс байдаг” гэжээ.

League of Legends-г 300 мянга орчим хүн тоглодог бөгөөд тоглогчдын хувьд Хонгконг дахь хамгийн том нийгэмлэг юм. Гэхдээ И-спортын тамирчид тэмцээнээс гадуур хоорондоо уулзаад байдаггүй. "Бид ижил түвшний гишүүдтэйгээ зөвхөн онлайнаар уулздаг" хэмээн 22 настай хотынхоо хамгийн шилдэг тоглогчдийн нэг LOFs хэлсэн юм. "Бид баг бүрдүүлэх болбол тоглогчдын нэрсийн жагсаалт дундаас л сонгодог. Эхний 200-д багтсан хүмүүсийг "Элитүүд" хэмээн нэрлэдэг бөгөөд онлайнаар бие биенээ таньж, найрсаг харилцаатай байдаг ч хамгийн эхэнд бичигдэхийн тулд бид үргэлж өрсөлдөж байдаг" хэмээн тэрээр мөн хэлжээ.

И-спортын тамирчид ихэнх нь бага насныхан байдаг. 25 нас хүрэх юм бол энэ спортоо орхидог бөгөөд ихэнх нь стратеги боловсруулагчид болох эсвэл өөрийн гэсэн онлайн сувгаа нээдэг байна.

Rayn Chow И-спортоо орхисны дараа Хонконг дох И-спорт сонирхогчдын идэвхийг нэмэгдүүлэх гол хүч нь болсон байна. Тэрээр "Хэрэв сайн тоглогч байхыг хүсэж байвал байнга бусадтай өрсөлдөж байх хэрэгтэй.

Хонконгд өрсөлдөөнтэй тэмцээн уралдаан тэр болгон зохиогдоод байдаггүй болохоор би нийгэмлэг байгуулж, иймэрхүү төрлийн арга хэмжээ зохиохоор шийдсэн" хэмээн хэлжээ.  Тэрээр Хонконгд И-спорт болон хөгжмийн фестиваль зохиохоор засгийн газартай хамтран ажиллаж байгаа ажээ. Chow мөн Versus Stadium гэх нэртэй пабыг Cheung Sha Wan-д нээхээр төлөвлөөд байна.

Эх сурвалж: Silk Road

#HongKong #ESport #CyberSport #Teenagers