Хятадын эрдэмтэд илүү өндөр хурдаар интернет дамжуулах гэрлэн технологийг зургаан жилийн дараа гэхэд хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой гэж үзжээ.
LiFi буюу нүдэнд үзэгдэх гэрлийн долгионоор мэдээлэл дамжуулах энэхүү технологи нь радио долгионд суурилсан, бидний одоо ашиглаж буй WiFi технологиос хэд дахин хурдан байх юм.
Чанчун институтийн эрдэмтэн Чү Суннан "Дэлхий даяар олон эрдэмтэд энэхүү технологийг хөгжүүлэхээр ажиллаж байна. Гэхдээ бид өртөг багатай, түүхий эдээр энэ технологийг анх удаа амжилттай хөгжүүллээ" гэжээ.
Түүний багийнхны хөгжүүлсэн шинэ нано материал нь хүний нүдэнд үзэгдэх бүх төрлийн гэрлийн долгионыг ялгаруулж чадах бөгөөд зургаан жилийн дараа зах зээлд нэвтрүүлэх боломжтой аж.
2015 онд Хятадын Засгийн газраас санхүүжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд LiFi технологийн тусламжтай секундэд 50GB мэдээлэл дамжуулж байжээ. Энэ нь бүрэн хэмжээний уран сайхны киног ердөө 0,3 секундэд хуулж чадна гэсэн үг юм.
Эх сурвалж: Xinhua
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх