ФОТО: Гар, хөлгүй ч МУНДАГ ЗУРАГЧИН БОЛЖ ЧАДСАН залуугийн бүтээлүүдээс


Хонгороо | YOLO.MN
2017-10-04

Та бүхэнд танилцуулах Индонез эрийг яг одоо мэддэг болохоосоо өмнө түүний гэрэл зургуудыг анх хараад тэр камераа амаараа асаадаг гэдгийг мэдэх ч үгүй ч байж магадгүй юм. Ахмед Зулхарнайн, 24 настай чөлөөт уран бүтээлч залуу төрлөхийн гар хөлгүй төрсөн ч түүнд гайхалтай хүсэл тэмүүлэл, авьяас бий.

Зулхарнайн хэдийгээр хуруугүй боловч мэргэжлийн камераа ажиллуулж сурахын тулд өөрийн гаран дээрх бугалга орчмын арьс, ам болон нүүрээ ашиглаж сурснаар өөрийн гэсэн дахин давтагдашгүй хэв маягийг бий болгожээ.

Тэрээр ихэвчлэн авсан зургаа зөөврийн компьютероороо нэг өдрийн дотор янзалдаг байна. Түүнд зураг авахуулах санал тавьж буй хүмүүсийн хүсэлтийг шийдэхийн тулд өөрийн DZOEL нэртэй компаниа ч үүсгэн байгуулжээ.

Тэрээр Аль-Джазирад өгсөн ярилцлагадаа "Хүмүүс миний зургийг хараад миний тухай бодоосой гэж хүсэхгүй байна, зүгээр л миний ур чадварыг олж хараасай гэж хүсч байна" хэмээн хэлжээ.

Зулхарнайн дэлхий даяар байгаа, түүн шиг асуудалтай хүмүүст урам зориг өгөөд зогсохгүй шийдэмгий байж чадвал саад бэрхшээлийг давж гарч чадна гэдгийг батлан харуулж байгаа юм.

Мэргэжлийн гэрэл зурагчин Ахмед Зулхарнайн бүтээлүүдээс..




















#Photographer #Inspirational #AmazingMan