Уншигч танд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаад та бүхэндээ өөрийн арьсыг гэрийн нөхцөлд тодорхойлох энгийн аргуудыг хуваалцахаар бэлтгэлээ.
Хуурай арьс
Энгийн нүдээр харахад нүхжилт мэдэгддэггүй. Арьс холцруутах нь элбэг, будалтын бүтээгдэхүүн сайн шингэдэггүй бол таны арьс хуурай гэсэн үг. Ийм арьстай хүний нүд болон уруулын орчим нарийн үрчлээс гарсан байх тохиолдол бий.
Хэвийн арьс
Дух хамрын орчимд нүхжилт бага зэрэг харагддаг ч арьс толигор, биеийн байдал, улирлаас шалтгаалж заримдаа юм гардаг. Улирал өөрчлөгдөхөд арьс бага зэрэг таталддаг, Т зоо буюу дух хамар эрүүний хэсгээр тослогтдог ч будалт удаан тогтдог бол арьс тань хэвийн байна.
Холимог арьс
Дух хамрын будалт маш хурдан арилдаг. Нэг хэсгээр тослогтдог ч нөгөө хэсэг газраа таталдахыг мэдэрдэг бол... холимог.
Тослог арьс
Будалт хийгээд 2-3 цаг өнгөрөхөд нүүр тослогтон гялалзаж эхэлдэг. Нүүрний арьсны нүх нь том, бүхэлдээ тослогтон гялалздаг, будалт богино хугацаанд арилдаг бол ... тослог арьс.
Өөрийн арьсаа зөв тодорхойлж , тохирсон цэвэрлэгч нүүр будалтыг хийж чадвал таны арьс үргэлж эрүүл байх болно.
Танд амжилт хүсье!
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх