Контакт линз болон хиймэл сормуусны уршиг


Үжин | YOLO.MN
2017-09-26

Охид,  бүсгүйчүүд бид сайхан харагдахын тулд линз зүүж, хиймэл сормуус хийлгэдэг билээ. Тэгвэл бид та бүхэндээ линз болон хиймэл сормуусны сөрөг талын тухай мэдээлэл хүргэе.

НҮДНИЙ ЛИНЗ

Нүдний бохирдол линзэнд наалдсанаар линзийг дахин зүүхэд нүд улайлт үүсэж болно.

Зааснаас удаан хугацаагаар линзийг зүүвэл нүдний торлог бүрхэвчид хүчилтөрөгч дутагдаж, нүд бүрэлзэж хавдах шинж тэмдэг илэрч болно. Мөн линзнээс болж торлог бүрхэвч гэмтэж, зурагдаж болох талтай.

Зовхины үрэвсэлтэй болох магадлалтай. Энэ нь зовхины дотор доод хэсэгт үрэвссэн жижиг жижиг гүвдрүүнүүд үүсэхийг хэлнэ. Үрэвссэн зовхитой нүдэнд линз зүүхэд өвддөг.

Нүдний хуурайшилт бол контакт линз зүүдэг бүсгүйчүүдэд түгээмэл тохиолддог эмгэг. Энэ нь нүдэнд хангалттай нулимс байхгүй болсноос хуурайшиж, ямар нэг юм торсон мэт мэдрэмж төрөх, халуу оргих, улайх шинж тэмдгүүд илрэхийг хэлнэ.

Зарим хүн линзний харшилтай байж болно. Хэрэв линзийг зүүмэгц нүд огцом улайж байвал харшилтай байгаагийн шинж юм.

Линзээ зүүхээсээ өмнө ҮРГЭЛЖ гараа угааж занш. Мөн линзнээсээ хамаараад, тасралтгүй зүүж болох хугацаанаас бүү хэтрүүлэгтүн. Линзнийхээ савыг 3-6 сар тутамд нэг удаа сольж байгаарай.

СОРМУУС СУУЛГАХ

Суулгасан хиймэл сормуус унахдаа төрөлх сормуусыг шингэрүүлдэг.

Сормуус суулгахаас нэг долоо хоногийн өмнө болон, суулгаснаас хойших хоёр долоо хоногийн хугацаанд аспирин болон ямар нэг цус шингэлдэг эм ууж болохгүй.

Суулгаснаас хойш хэд хоног загатнаж болно.

Суулгасан сормуус бохирдсон тохиолдолд нүдэнд муугаар нөлөөлдөг.

Зовхи хэлбэрээ алдаж, гадагшаа эсвэл дотогшоо эргэснээр сормуусыг нүдний алим уруу оруулж болно.

Сормуус суулгасан үедээ нүдээ байнга нухвал суулгасан үсний байр солигдож, эмх замбараагүй болж болно.

#Girls #Lens #Artificial #Eyelashes