Дубайн Зам, тээврийн алба дэлхийн анхны өөрөө нисдэг таксиг танилцууллаа. Тэд өчигдөр нисдэг таксигаа анх удаа нисгэж туршсан бөгөөд хоёр хүний суудалтай энэ тээврийн хэрэгслийг удирдах нисгэгч шаардлагагүй аж.
Германд төвтэй Volocopter компанийн бүтээсэн, цахилгаан эрчим хүчээр ажилладаг, 18 хөдөлгүүртэй энэ тээврийн хэрэгслийг энэ онд багтаж хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.
Байгаль орчинд ээлтэй, цэвэр цахилгаан эрчим хүчээр ажилладаг энэ тээврийн хэрэгсэл тун бага дуу чимээ гаргана.
50 км/цагийн хурдтай 30 минут нисэж чадах бөгөөд дээд хурд нь 100 км/цаг аж.
Эх сурвалж: Xinhua
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх