Дархлаагаа дархлах сарууд эхэллээ. Та хоцроогүй биз?


Бизнес мэдээ | YOLO.MN
2017-09-25

Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж буйг илтгэх мэт Улаанбаатар хотод анхны цас орлоо. Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж буйгаар ойрын өдрүүдэд нойтон цас орж, бүх нутгаар сэрүүхэн байх төлөвтэй байна. Хүйтрэхтэй зэрэгцэн нийслэл төдийгүй төв суурин газруудад утааны төвшин мэдэгдэхүйц нэмэгдэж, амьсгалын замын цочмог халдварт өвчний дэгдэлт ч өсч байгаа аж. Иймд агаарын бохирдол, ханиад томууны дэгдэлт ихэсдэг хүйтний улиралд дархлаагаа тордох зайлшгүй шаардлагатайг мэргэжлийн эмч нар зөвлөж байна. Өөрөөр хэлбэл, өвчин туссан хойно нь эмчлэх бус, өвдөхөөс урьдчилан сэргийлэх нь зардал багатай, илүү найдвартай арга гэдэг билээ.

Дархлаа суларснаас үүдэж ханиад томуу төдийгүй хорт хавдар хүртэл бүх төрлийн өвчинд нэрвэгдэх магадлал улам ихэсдэг. Тэр тусмаа Улаанбаатар шиг агаарын бохирдол ихтэй, өвөлдөө хэт хүйтэрдэг хотод амьдарч буй иргэд дархлаагаа үргэлж тордож, сайжруулах нь өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн шилдэг арга гэдгийг мэргэжлийнхэн зөвлөдөг юм байна. Иймээс ч намрын сэрүүн өдрүүдэд дархлаагаа тордож, өвлийн улирлыг өвчингүй өнгөрүүлэх саруудыг дархлааны алтан жор гэгддэг чацарганы 100 хувь цэвэр охь "Хуба хаяа" брэндийнхэн зарлаж байгаа аж. Учир нь, дархлаагаа дархлах сарууд эхэлснийг саяхны цас Улаанбаатарчуудад мэдрүүлсэн. Харин Та хоцроогүй биз?

#Immunity #Teenegars